16.08.2018 Views

1984

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

V

Сайм алга болжээ. Тэрээр өглөө ажилдаа ирсэнгүй, зарим болгоомжгүй хүмүүс түүнийг алга

байна гэж ярьж байлаа. Маргааш нь хэн ч түүнийг дурссангүй. Смит гурав дахь өдөр нь

Баримтжуулалтын газрын үүдний өрөөгөөр орж зарлалын самбар үзэхэд Саймын ордог

Шатрын хорооны гишүүдийн хэвлэмэл нэрсийн жагсаалт өлгөөтэй байлаа. Нэрсийн

жагсаалт яг л урьдынхтайгаа адилхан, харин нэг нэрээр дутуу аж. Бүх юм ойлгомжтой

боллоо. Сайм оршихоо больжээ, тэрээр хэзээ нэгэн цагт оршиж байгаагүй.

Жигтэйхэн халуун өдрүүд байлаа. Яамны дотор, цонхгүй бүхээг дотор салхилуулагч хэвийн

температурыг барьж байгаа ч гэсэн гудамжны явган зам хөл халуу оргиулж метро дотор

тэсэхийн аргагүй өмхий үнэртэж байлаа. Үзэн ядах долоо хоногийн бэлтгэл ажил ид эрчээ

авч яамны ажилтнууд илүү цагаар ажиллаж байлаа. Жагсаал, хурал цуглаан, цэргийн парад,

лекц, үзэсгэлэн, лаван дүрсний үзэсгэлэн, телевизийн тусгай хөтөлбөр, энэ бүхнийг зохион

байгуулах хэрэгтэй байсан, индэр давцанг барих, хөшөө угсрах, лоозон уриаг эцэслэн хянаж

гаргах, шинээр дуу зохиох, дэл сул хов живийг тарааж түгээх, фото зургийг хуурамчаар үйлдэх

хэрэгтэй байлаа. Жулиягийн ажилладаг Утга зохиолын газрын тасагт романуудын дотроос

зэрлэг явддын талаархи хэсгийг сугалан авч товхимол болгон тарааж байлаа. Смитэд ердийн

ажлаас нь гадна «Таймс»-ын үдээстэй хувиуд дээр илтгэлд иш татахад зориулан мэдээг

шинээр үйлдэх, засвар хийж суух хэрэг гарч байлаа. Шөнө оройгоор үгээгүйчүүдийн бөөн

бөөн хүмүүс гудамжаар шуугилдаж байхад Лондон хот жигтэйхэн хийрхэлд автаж байлаа.

Пуужингийн бөмбөг урьдынхаасаа улам олноороо унаж хаа нэг газар асар том дэлбэрэлт

гарахад хэн ч түүнийг тайлбарлаж чадахгүй байхын хамт элдэв толгойд оромгүй цуу яриа

тарж байлаа.

Үзэн ядах долоо хоногийн дууны ая болох шинэ ая (Үзэн ядах дуу гэсэн нэртэй)-ыг аль эрт

зохиочихсон ба теледэлгэцээс түүнийг зогсоо зайгүй нэвтрүүлж байна. Догшин хэрцгий

хуцсан хэмнэлтэй энэ ая хөгжимтэй огт адилгүй зөвхөн бөмбөр дэлдэлтийг л санагдуулж

байлаа. Энэ аяыг хөлийн товшилттой хамт хэдэн мянган хоолойгоор хашгирахад сүнс

зайлмаар болно. Үгээгүйчүүдэд энэ дуу таалагдаж шөнийн гудамжинд «Мөрөөдөл аль

хэдийнээ алга болжээ» гэсэн дууг шахан гаргажээ. Парсонсын хүүхдүүд энэ дууг өдөр

шөнөгүй аман хуураар залхтал орилдог болсон юм. Одоо Смитийн оройн цагт зав зай их бага

болжээ. Парсонсын цуглуулсан сайн дурынхан Үзэн ядах долоо хоногт бэлтгэж зурагт хуудас

гарган уриа лоозон зохиож, байшингийн дээвэр дээр туг далбаа хатгаж, лоозон зүүх олсыг

амь насандаа аюултай байхыг үл тоон гудамж дээгүүр өлгөж байлаа. Парсонс зөвхөн

«Виктори» хэмээх байшинд гэхэд л дөрвөн зуун тууш метр уриа лоозон өлгөнө гэж гайхуулан

ярина. Тэрээр сурсан зангаараа хүүхэд шиг хөөрч байлаа. Бүгчим халуун агаар, биеийн

хөдөлмөр хийж буйн ачаар тэрээр оройдоо богино өмд, задгай цамц өмсөх бүрэн эрхтэй

болжээ. Тэрээр хаа л бол хаа явж, татаад л, түлхээд л, хөрөөдөөд л, хадаад л, шинээр

бүтээгээд л, нөхөрсөгөөр урмын үг хайрлаад л байхын хамт бие махбодийнхоо нугалаа үрчлээ

бүрээс исгэлэн хөлсөө дуслуулсаар байна.

Гэв гэнэт цоо шинэ зурагт хуудас Лондон хот даяар гарлаа. Зурагт хуудас дээр гурав, дөрвөн

метр өндөр Евразийн Гүрний аврага том биетэй, цэвдэг хүйтэн монгол царайтай, том

гуталтай цэрэг эр автомат бууныхаа бөгсийг ташаандаа тулаад барьчихсан урагшаа давшиж

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!