16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

“За, за. Толины хавтас дунд зогс. Өөрийнхөө хажуу хавиргыг бас хар даа”

Тэрээр айсандаа зог туслаа. Толинд бөгтөр, саарал өнгөтэй, хэлхээ яс шиг юм гарч ирлээ.

Смит өөрийгөө таньсандаа бус биеийнхээ галбирыг харснаасаа айж байлаа. Тэрээр толинд

ойртож очлоо. Нүүр нь муруйчихсан болохоор урагшаа унжчихсан юм шиг байна. Хоригддын

ядарсан царай, булдруу болсон дух, үсгүй халзан гавал, муруй хамар, задарч ярзайсан булчин,

айж болгоомжилсон ширүүн харц харагдана. Хацар нь үрчлээтэж амыг нь цөм цохичихсон

юм шиг байна. Энэ нь түүний нүүр мөн нь мэдээж боловч гарсан өөрчлөлтөөс ч илүү

хувирсан юм шиг байна. Царайных нь өнгө түүний санаа сэтгэлтэй нийцэхгүй байна. Тэрээр

их халзарчээ. Түүнд эхлээд бас үс нь бууралтсан юм шиг санагдаж байсан ч гэсэн үнэндээ

гавал нь хувхайрчээ. Түүний нүүр, гараас бусад хэсэг нь хир буртаг тогтсоноос саарал

өнгөтэй болсон байна. Биеийнх нь энд тэнд хирний цаанаас зодуулсны шарх цухуйх бөгөөд

хөлийн судасны шарх нь улайж задраад арьс нь хуурчээ. Тэрээр тураалаасаа ихэд зовж байлаа.

Арьсанд өлгөөстэй хавирга, цээжний яс, хөлийнх нь булчин агшаад өвдөг нь гуянаасаа том

болжээ. Тэрээр одоо яагаад Обрайен түүнийг өөрийгөө хажуу талаасаа хар гэж хэлснийг

ойлголоо. Нуруу нь тахийчихсан нь гайхширал төрүүлж байна. Туранхай мөр нь урагшаа

унжаад цээжийг нь хөндийрүүлж хүзүү нь толгойгоо даахгүй гулзайж байх шиг байна. Тэрээр

эдгэрдэггүй хүнд өвчин туссан жаран настай хүн шиг л байна.

“Чамд заримдаа Дотуур Намын гишүүн миний царай хөгшин, ядарсан харагдаж байсан байх.

Чи өөрийнхөө царайны талаар юу гэж бодож байна вэ?” гээд Смитийн мөрнөөс нь татаж өөр

рүүгээ эргүүлж харууллаа.

“Өөрийнхөө ямар байгааг хараач ээ! Бие чинь яасан муухай хиртэй байгааг хараач. Хөл,

гарын хурууны чинь завсар хичнээн их хир тогтож вэ, хараач ээ. Хөлнийхөө булчинд байгаа

нойтон шархыг хараач. Өөрөөс чинь малын шивтэр үнэртэж байгааг мэдэх үү? Чи ч энэ

үнэртээ дасчихсан байх л даа. Чи ямар их турснаа харж байна уу. Ойлгож байна уу? Чиний

гарын булчин чинь хоёр хурууны үзүүрт багтах болчихжээ. Би чиний хүзүүг шар лууван

хугалж байгаа юм шиг хугалж чадна. Чи бидний гарт орсноос хойш жин чинь хорин таван

килограммаар хасагдсаныг мэдэх үү? Үс чинь хүртэл туг тугаараа унаж байна. Хараач!” гээд

Смитийн толгойноос туг үс авлаа.

“Амаа ангайлга. Ес... арав, арван нэгэн шуд үлджээ. Бидний гарт орох үед хэдэн шүд байлаа.

Үлдсэн хэдэн шүд чинь ганхаж байна. Харж байна уу!”

Тэрээр Смитийн аманд хоёр хуруугаа хийхэд буйл нь огцом өвддөө. Обрайен үүдэн шүдийг

нь угаар нь булгалж аваад өрөөний мухар руу шидэж орхилоо.

“Чи амьдаараа өмхөрч байна, ялзарч байна. Чи юу юм бэ? Шуудайтай хир буртаг. Алив толь

руу дахиад нэг эргээтэх. Чам руу хэн харж байгааг харж байна уу? Энэ бол сүүлчийн хүн юм.

Чи хүн юм бол хүн төрөлхтөн ийм л юм. За одоо хувцсаа өмс”.

Смит хувцсаа хөшчихсөн гараараа аажуухан татаж өмсөнө. Өнөөдрийг хүртэл өөрийнхөө

турсан, сульдсаныг анзаараагүй юм шиг байна. Нэг юм аман дээр нь гарч ирээд байна,

төсөөлж байснаасаа урт хугацаанд энд байсан байж таарна. Тэрээр хиртэй хувцсаа өмсөж

байхдаа гэв гэнэт хөнөөгдсөн биеэ харамслаа. Тэгээд өөрөө ч юу хийж байгаагаа мэдэлгүй

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!