16.08.2018 Views

1984

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

нөгөөхтэй нь дайнгүй байдаг хоёр гүрэн болох Евразийн Гүрэн буюу Дорнодазийн Гүрний

аль алинаас ч илүү Голдштейнийг жигшил зэвүүцдийн байнгын бай болгож байдаг юм.

Харин хачирхалтай нь Голдштейнийг хүн бүр, өдөр бүр индэр дээрээс, теледэлгэцнээс,

сонин хэвлэлээр, ном зохиолоор хэдэн мянган удаа үзэн ядаж, хараан зүхэж онолыг нь олны

нүдэн дээр хэнд ч хэрэггүй шал дэмий юм гэж нотлон буруушааж, үгүйсгэж, тоглоом тохуу

хийж ийм их хүч чармайлт гаргасаар байтал түүний нөлөө огт буурахгүй юм шиг байдаг

явдал юм. Түүнийг урхинд оруулах арга мэх дандаа гарч байдаг. Сэтгэхүйн Цагдаагийнхан

Голдштейний удирддагаар ажилладаг тагнуул, хорлон сүйтгэгчдийг илчлэхгүй нэг ч өдөр

өнгөрдөггүй. Тэр этгээд бол маш том нууц арми, Төрийн эргэлт хийх зорилготой

хуйвалдагчдын далд сүлжээний удирдагч юм. Энэ бүхний нэр нь Ах дүүгийн барилдлага

гэдэг хэмээн таамагладаг. Голдштейний өөрийнх нь бичсэн хаа сайгүй нууцаар тарааж байдаг

тэрсүү үзлийн бүх номлолын цуглуулга нэгэн айдас төрүүлсэн ном бий гэж олноороо

шивнэлдэн ярьдаг. Тэр ном нь гарчиггүй болохоор хүмүүс энэ тухай ярих болбол зүгээр л тэр

ном гэдэг. Гэхдээ хэн нэгэн хүн ийм ном байдгийг хүмүүсийн сэм цуу яриагаар л олж мэднэ.

Ярихгүй байж л болдог юм бол Намын жирийн гишүүн Ах дүүгийн барилддага, тэр ном

хоёрын аль алины нь ч дурдах ёсгүй.

Үзэн Ядалтын хоёр дахь секундэд хүмүүс сууддаасаа босон харайж дэлгэцнээс гарах

хилэнтэй майлах дууг дарах гэж орилолдон солиорцгоолоо. Цайвар үстэй жижигхэн хүүхний

нүүр нь час улайгаад ам нь уснаас гаргасан загасны ам шиг үе үе ангалзаж байхад Обрайэний

том нүүр хүртэл улайжээ. Обрайэн сандал дээр цээжээ түрэн суух бөгөөд хүчирхэг өргөн

цээж нь далайн давалгааг сөрөн зогсож буй мэт оволзож байлаа. Смитийн арын хар үстэй

бүсгүй “Гахай!, Гахай! Гахай!” гэж орилоод Шинхэлийн зузаан толь номыг шүүрэн авч

дэлгэц рүү чулуудахад тэр нь Голдштейний хамрыг цохиод газар уналаа.

Смит нэг мэдэхнээ өөрөө ч бас хар байдгаараа орилон хөлийнхөө өсгийгөөр санддын хөлийг

тийрч байлаа. Хоёр минут Үзэн Ядалтын айдас төрүүлмээр юм нь хүн бүр түүнд гар биеэрээ

заавал оролцох ёстойд бус харин түүнд оролцохгүй байх ямар ч арга үгүйд оршино. Гучин

секунд болоход үүнд оролцохгүй мэт дүр үзүүлээд нэмэргүй. Хүний амь насыг нь бүрэлгэх,

тарчлаан зовоох, нүүрийг лантуудан хэмх цохих айдас, залхаан цээрлүүлэлтийн зүрх зүсэм

хар хөөрөл эдгээр хүмүүсийн биеэр тог шиг гүйж тэд өөрсдөө ч юу хийж байгаагаа мэдэлгүй

галзуурч,орилж чарлаж нүүр амаа ярвагануулдаг. Тэхдээ хэн хүний тэрхүү их хийсвэр, эрээ

цээргүй сэтгэл хөддөлийн хийрхэл дэлбэрсэн чийдэн шиг нэг юмнаас нөгөөд дамждаг юм.

Энэ хоромд Смитэд Голдштейнийг ерөөсөө үзэн ядах сэтгэл төрдөггүй, харин ч Их Ах, Нам,

Сэтгэхүйн Цагдааг үзэн яддаг бөгөөд сэтгэл санаа нь дэлгэц дээр гарч байгаа ганцаардмал,

шоовдорлогдсон тэрсүү үзэлтэн, үнэний цорын ганц хамгаалагч, худал хуурмагийн ертөнц

дундах эрүүл саруул ухаан болсон тэр хүн рүү татагддаг билээ. Тэгсэн мөртлөө дараагийн

хоромд Смит хажуудаа байгаа хүмүүстэй санал нийлж Голдштейний тухай ярьсан бүх юм

түүнд чин үнэн юм шиг санагдана. Ийм үед Их Ахыг жигших Смитийн далд сэтгэл нь

түүнийг бишрэх сэтгэлээр солигдоод Их Ах Азийн сүрэг дээрэмчдийг сөрөн зогсож буй хад

хясаа, ялагдашгүй, аюумшиггүй хамгаалагч болон торойн гарч ирэхэд нөгөөх Голдштейн нь

хэдийгээр ганцаардмал, өрөвдмөөр боловч түүний оршин тогтнож буйд төрсөн эргэлзээ нь

соёл иргэншлийг ганцхан дуу хоолойгоороо нураан эвдлэх хар нүгэлт илбэчин шиг

санагдуулна.

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!