16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

нь боолынхоо хөдөлмөрөөр зогсолтгүй үргэлжлэх дайны явцыг хурдасгадаг юм. Ийм юм

байгаагүй байсан бол дэлхийн хамтын нийгэмлэгийн бүтэц түүнийг тэтгэж байдаг үйл явц

үндсэндээ өөрчлөгдөхгүй байсан юм.

Орчин үеийн дайны гол зорилго (Дотуур Намын ухаантай удирдагчид хоёрсэтгэхүйн зарчмын

дагуу энэ зорилгыг нэгэн зэрэг хүлээн зөвшөөрдөг ба хүлээн зөвшөөрдөггүй юм) бол нийт

амьжиргааны түвшинг дээшлүүлэхгүйгээр хүний хөдөлмөрийн бүтээгдэхүүнийг зарцуулахад

оршино. XIX зууны төгсгөлд аж үйлдвэржсэн нийгмийн өргөн хэрэглээний барааны

илүүдлийг хэрхэх тухай асуудал далд өрнөж эхэлсэн билээ. Хэн ч цадталаа хоол идэхгүй

байгаа өнөө үед ийм асуудал тавигдахгүй нь тодорхой. Сүйтгэлийн зохиомол үйл явц

явагдаагүй тохиолдолд ч гэсэн ийм асуудал үүсэхгүй байсан байж болох юм. Өнөөдрийн

дэлхий нь 1914 оноос өмнө оршиж байсан дэлхийтэй, тэр ч байтугай тэр үеийн хүмүүсийн

төсөөлж байсан гэгээн саруул ирээдүйтэй харьцуулах юм бол хоосон, өлмөн зэлмэн,

замбараагаа алдсан дэлхий юм. XX зууны эхэн үед бичиг үсэгтэй бараг хүн бүрийн ухаан

санаанд цаглашгүй баян чинээлэг, чөлөөт цагтай, дэг журамтай, үр ашигтай шил, цэв

цэвэрхэн шил, ган болон цав цагаан бетонон хавтангаар бүтээсэн барилга байшин ирээдүйн

нийгмийн тухай мөрөөдөл байсан. Шинжлэх ухаан, технологи гайхалтай хурдан хөгжиж энэ

хөгжил цаашдаа ч ийнхүү үргэлжилнэ гэж төсөөлөх нь зүйн хэрэг байлаа. Нэг талаар дайн ба

хувьсгалын гинжин цувралын бий болгосон ядуурал, нөгөө талаас хүртэн мэдрэх ба

туршлагын сэтгэхүйн зуршилд тулгуурласан шинжлэх ухаан, техникийн дэвшлээс шалтгаалан

энэ нь биелэгдээгүй болно. Дэлхий бүхэлдээ тавин жилийн өмнөхөөсөө ч улам буурай

хөгжилтэй байна. Хоцрогдсон зарим бүс нутаг хөгжиж төрөл бүрийн шинэ багаж хэрэгслийг,

үнэндээ ямар нэг байдлаар дайн хийх, цагдаагийн мөрдпөг явуулахад шаарддагатай зохион

бүтээсэн боловч туршилт судалгаа, зохион бүтээх ажил үндсэндээ зогсчихсон 50-иад оны

атомын дайнаас үлдсэн эвдрэл сүйрлийг бүрэн арилгаж чадаагүй байна. Тэглээ ч гэсэн

машин техникийн аюул арилаагүй байна. Машин техник бий болсон тэр мөчөөс эхлэн хар

ажил хийх хэрэгцээ үгүй болж ингэснээр хүний тэгш бус байдал арилна гэж бүх сэтгэх

чадвартай хүн үзэж байсан юм. Машин техникийг энэ зорилгод ухаалаг ашигласан бол

өлсгөлөн, хүчрэгдэшгүй хүнд ажил, бохир заваан орчин, бичиг үсэг үл мэдэх явдал, өвчин

эмгэгийг хэдэн үеийн дотор устгах байсан юм. Үнэндээ машин техникийг ямар ч

зорилгогүйгээр аянд нь ашиглаж байх үед ч үйлдвэрлэсэн эд баялаг нь зарим үед түгээхгүй

байх боломжгүй, арван есдүгээр зууны төгсгөл, хорьдугаар зууны эхэн үеийн тавь орчим

жилд машин техник дундаж хүний амьжиргааны түвшинг ихээхэн дээшлүүлсэн билээ.

Эд баялгийн бүх талын өсөлт нь шатлан захирах ёст нийгэмд сүйрэл, үнэхээр сүйрэл

авчирсан гэж хэлж болно. Авчирна гэдэг нь мөн тодорхой байсан юм. Хүн бүр цөөхөн цаг

ажилладаг, хүрэлцэхүйц хоол ундтай, бие угаах өрөө, хөргөгч бүхий суух байшинтай,

автомашин, тэр ч байтугай нисэх онгоцтой тийм орчинд тэгш бус байддын хамгийн илэрхий,

хамгийн тодорхой хэлбэр устчихсан байх ёстой. Эд баялаг бүх нийтийнх болмогцоо ялгаатай

байдал үүсгэхээ зогсоно.

Хувь хүний өмч гэдэг утгаар эд баялгийг тэгш хуваарилахад, засгийн эрх мэдэл нь онцгой эрх

мэдэлтэй цөөнхийн давхаргад үлдэж буй нийгмийг төсөөлөн бодож болох юм. Харин үнэн

хэрэгтээ тийм нийгэм урт хугацаанд тогтвортой байж чадахгүй. Чөлөөт цаг, аюулгүй

байддаар бүх хүн нэгэн адил хангагдах юм бол ядууралд талхигдсан асар олон хүн бичиг

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!