16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

хөдөлгөөнтэй, нүдний шилээ гялалзуулсан жижигхэн биетэй намын гишүүн мөрдөгчид

байцаадаг болсон аж. Тэд бие биеэ солин түүнийг байцаах бөгөөд тэр нь арван хоёр цаг ч

үргэлжилнэ. Түүнд ийм удаан байцаах шиг санагдах бөгөөд чухам хэдэн цаг үргэлжилдгийг

үл мэднэ. Эдгээр шинэ мөрдөгчид Смитийг үргэлж тарчлаахыг хичээж байсан, харин энэ нь

тэдний гол арга байгаагүй юм. Тэд нар түүний хацрыг нь алгадана, чихийг нь мушгина, нэг

хөл дээр нь зогсооно, нулимсыг нь асгартал гэрэл өөд харуулж зогсооно, шээлгэхгүй удаан

барина. Тэд нар энэ бүхнийг түүнийг доромжлох гэж, маргах, юм бодох чадварыг нь

алдагдуулах гэж ингэж тарчлаана.

Тэдний жинхэнэ зэвсэг нь олон цагаар хайр найргүй байцаах явдал байлаа. Тэд түүний

боддыг нь самгардуулна, хуурамч асуулт тавина, хэлсэн бүхнийг нь гуйвуулж мушгина,

түүнийг ичсэндээ ч юм уу, сульдаж ядарснаасаа уйлтал нь худлаа ярьж байна, өөрөө

өөртэйгөө зөрчилдөж байна гэж алхам бүрт гүжирдэнэ. Тэрээр нэг байцаалтын үеэр тав

зургаан удаа уйлах ч хэрэг гарна. Тэд гол төлөв түүнийг жаахан түгдрэх бүрт харааж зүхэн

хуяг нарт дахиад өгнө гэж сүрдүүлнэ. Тэд заримдаа өнгө аясаа өөрчлөөд түүнийг нөхөр гэж

дуудан Ангсоц болон Их Ахын нэрийн өмнөөс одоо түүнд Намдаа үнэнч сэтгэл төрж,

гаргасан хор хөнөөлөө засах хүсэл төрөхгүй байна уу гэж харамсан асууна. Тэрээр олон

цагийн байцаалтад бухимдсанаасаа болж ийм хүсэлт гаргахад нь тэсч чадалгүй уйлчихдаг

байлаа. Эцсийн бөлөгт эдгээр яншаа яриа харгалзагчдын зангидсан гараар зодох, хөлөөр

өшиглөхөөс ч илүү түүний эр зоригийг мохоолоо. Тэрээр шаардсан юм болгоныг нь хэлэх ам,

хүлээн зөвшөөрч гарын үсэг зурах гар хоёр л болж хувирлаа. Түүний санааг зовоож байгаа

цорын ганц юм нь тэдний юу шаардаж буйг мэдэж аваад дахиад доромжилж эхлэхээс нь

өмнө хурдхан гэмээ хүлээх явдал юм. Тэрээр Намын нэр төртэй гишүүдийн амь насыг

бүрэлгэсэн, өдөөн хатгасан товхимол тараасан, олон нийтийн хөрөнгийг идэж

шамшигдуулсан, цэргийн нууцыг задруулсан, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан зэрэг гэмт

хэрэг үйлдсэнээ хүлээсэн юм. Бүүр 1968 онд Дорнодазийн хөлсний туршуул болсноо

хүлээсэн аж. Мөн шүтлэгтэй, капитализмыг шүтэгч, тэгээд ч зогсохгүй завхай зайдан гэдгээ

хүлээсэн юм. Тэрээр авгай нь одоо ч эсэн мэнд бөгөөд мөрдөгчид үүнийг лав мэдэж байгаа ч

гэсэн түүний амийг хороосон гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн юм. Голдштейнтэй олон жил

хувийн харилцаатай явж ирсэн, өөрийн бүх танил нь гишүүн болох нууц байгууллагын

гишүүн гэдгээ ч хүлээжээ. Бүх хэргээ хүлээгээд бүх юманд хүнийг холбогдуулах шиг амархан

юм байхгүй. Үүний зэрэгцээ энэ нь нэг талаар үнэн юм. Тэрээр Намын дайсан гэдэг нь үнэн

богөөд Намын нүдээр харахад сэтгэхүй ба үйл ажиллагааны хооронд ялгаа байхгүй.

Өөр нэг дурсамж ч үлдсэн билээ. Хоорондоо холбоогүй хар юмаар хүрээлэгдсэн зураг байна.

Гэгээтэй ч юм уу, харанхуй ч юм уу бүү мэд хоёр нүднээс өөр юу ч үгүй нэг өрөөнд байна.

Хажууд аажмаар нэг хэмээр нэг багаж дуугарч байна. Хоёр нүд улам том болоод тодорч

байтал тэрээр гэнэт нисч нүд рүү ойртоход нүд туүнийг залгичихлаа.

Түүнийг түшлэгтэй сандалд хүлчихсэн байх ба түүний дээрээс нүд гялбам хурц гэрэл тусаж

хуваарьтай багаж хэрэгсэл эргэн тойронд нь ажиллаж байна. Цагаан халаадтай хүн хуваарийг

ажиглаж байна. Гаднаас хүнд гуталтай хүний хөлийн чимээ гарч хаалга хяхтнан онгойгоод

хоёр харгалзагч дагуулан лаван царайтай офицер орж ирээд:

“Зуун нэгдүгээр өрөөнд оруул” гэж хэллээ.

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!