16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

“Гэгээн Клетентийн хонх амтат зүрж, нимбэг өг гэж дуудна

Гэгээн Мартины хонх фартинг өг гэж дуудна!”

За бас цаадахыг нь мартжээ. Фартинг гэдэг нь цент шиг задгай зэс мөнгө байсан юм.

"Тэгээн Мартины сүм хаана байна вэ?” гэж Смит асуув.

“Гэгээн Мартин уу? Одоо байгаа. Ялалтын талбай дээр уран зургийн үзэсгэлэнгийн дэргэд

байгаа. Үүдэндээ асартай, баганатай, өргөн шаттай байшин шүү дээ”.

"«Тал дахь Гэгээн Мартин» нэртэй байлаа. Гэхдээ энэ хавьд тал газар байсныг би санахгүй

байна” гэж өвгөн хэлэв.

Смит сийлбэрлэсэн зургийг авсангүй. Энэ нь бөөрөнхий шилнээс ч илүү тохиромжгүй эдээс

гадна жаазыг нь авахгүй бол гэр рүүгээ авч явах боломжгүй аж. Тэрээр хэдэн мөч саатаад

өвгөнтэй үг дэлгэж байхдаа өвгөний нэр нь мухлагийн үүдний хаяг дээр байгаа Уикс биш

харин Чаррингтон гэдгийг мэдэж авлаа. Ноён Чаррингтон жаран гурван настай, бэлэвсэрсэн

эр бөгөөд энэ мухлагт гучин жил сууж байгаа аж. Мухлагийнхаа хаягийг энэ хугацаанд солих

гэж бодсоор ирсэн боловч нэг л завдал болоогүй гэнэ. Смит өвгөнтэй яриа дэлгэж байхад

чихэнд нь нөгөөх шүлгийн үг хангинаж байлаа. «Гэгээн Клементийн хонх амтат зүрж,

нимбэг өг гэж дуудна, Гэгээн

Мартины хонх фартинг өг гэж дуудна». Эдгээр мөрийг өөртөө хэлэхэд устаж алга болоод хаа

нэг газар үл харагдах, мартагдсан Лондоны хонхнууд дуугарч байгаа юм шиг санагдах нь нэг л

сонин. Сүмийн сүүдэгнэсэн гонхонуудаас хонхны дуу бие биеэ дагалдан цуурайтах шиг

Смитэд санагдана. Харин тэрээр сүмийн хаан хонхны дууг энэ насандаа ерөөсөө дуулж

байгаагүй юм байна гэж бодно.

Смит Чаррингтонд баяртай гэж хэлээд гадагшаа гарахдаа гудамжийг сэрэмжлэн харж

байгаагаа өвгөнд харуулахгүй гэж бодоод ганцаараа гарч явлаа. Тэрээр жаахан хүлээгээд, нэг

сар орчим ч юм уу болоод мухлагт дахин ирнэ гэж аль хэдийнээ шийджээ. Энэ бол Олон

нийтийн Төвийн арга хэмжээг тасалснаас илүү осолтой биш юм. Мухлагийн эзэнд найдаж

болох уу, үгүй юү гэдгээ мэдэхгүй байж ном худалдаж авсныхаа дараа мухлагт дахин ирсэн нь

их гэнэн явдал байлаа. Гэсэн мөртлөө...!

Тийм ээ энд ирэх хэрэгтэй байна гэж тэрээр дотроо бодно. Тэрээр даниудын Гэгээн Клемент

гэдэг сийлбэрлэсэн зургийг худалдаж аваад жаазнаас нь гаргаж гэртээ аваачина. Ноён

Чаррингтоноор шүлгийг нь бүрэн хэлүүлэх болно. Дахиад л дээд өрөөг хөлслөх тухай

солиотой бодол төрж байлаа. Тэрээр сэтгэл нь хөөрсөндөө болгоомжтой байхаа тэр дороо

мартаад гудамж руу сэрэмжлэн харсан болоод гарч явлаа. Тэр ч байтугай өөрийнхөө дураар

амандаа аялж явлаа.

Гэгээн Клетентийн хонх амтат зүрж, нимбэг өг гэж дуулна

Гэгээн Мартины хонх фартинг өг гэж дуудна!

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!