16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

III

“Бид энд дахиад ирж болно. Нуугдах газрыг ер нь хоёр удаа л ашиглаж болно. Тэхдээ нэг хоёр

сардаа хэрэглэхгүй байх нь зөв” гэж Жулия хэллээ.

Тэрээр сэрэнгүүтээ хувцсаа түргэн өмсөж улаан ороолтоо бүслээд хэрхэн буцаж явах

төлөвлөгөөг гавшгайлан мэдлэгтэй тайлбарлаж эхлэв. Түүний үгийг авах нь зүйн хэрэг

байлаа. Тэрээр Смитийг бодох юм бол аар саар зүйлийг сайн мэддэг, тэгээд ч маш олон удаа

аялалд явсан болохоор Лондон хот хавийн газрыг арван хуруу шигээ мэддэг аж. Тэрээр буцах

замыг нь хэлж өгөхдөө огт өөр замаар явахыг зөвлөөд галт тэрэгний өөр буудалд очихыг зааж

өглөө. Тэрээр нийтлэг зарчмыг зааж буй мэт «Ирсэн замаараа хэзээ ч бүү буцаж явж бай» гэв.

Тэрээр өөрөө түрүүлээд явах ба Смит хагас цагийн дараа л хөддөх ёстой аж.

Жулия дөрөв хоногийн дараа ажил тараад уулзах газрыг товлож өглөө. Тэр газар нь

ядуучуудын дүүрэгт юм байна. Тэр нь хөл хөдөлгөөн ихтэй, чимээ шуугиантай зах аж. Тэрээр

мухлагуудаар гутлын оосор, утас эрж яваа болж холхино. Ямар ч аюул байхгүй гэж узэх юм

бол Смитийг ойртож очиход нь найтаалгана, ийм дохио өгөөгүй л бол Смит түүнийг огт

хараагүй юм шиг өнгөрөөд явах ёстой аж. Боломж олдвол бөөн хүний дунд уулзаад хэдэн мөч

ярилцаж дараа уулзах газраа тохиролцож болох юм.

“За миний явах цаг болчихлоо. Арван ес хагаст буцаж очих ёстой. Бэлгийн харилцаанд

орохын эсрэг залуусын Холбоонд хоёр цаг ажиллах ёстой. Ухуулах хуудас, бас бус юм тараах

ёстой. Энэ юу болж байна вэ? Үсэнд өвс наалдчихсан байна уу? За сайн арилгаарай? За

тэгвэл баяртай, хайрт минь, баяртай” гэж тэрээр Смит хэлж өгсөн юмыг нь тогтоосны дараа

хэлэв.

Тэрээр Смитийг тэвэрч аван шуналтай үнсчихээд тэрхэн дороо модон дундуур орж чимээгүй

алга болов. Смит түүний нэр, хаягийг ч мэдэж чадалгүй үлдлээ. Энэ бол ач холбогдолгүй юм.

Тэр хоёр нэг байранд уулзана, захидлаар харилцана гэж бодохын ч хэрэг байхгүй юм.

Тэр хоёр ойн цоорхойд дахин уулзаж чадсангүй. Тэд тавдугаар сард нэг л удаа уулзаж амжив.

Жулия огт өөр газар, гучин жилийн өмнө атомын бөмбөг хаяхад дэлбэрч устсан сүмийн

хонхонд уулзахаар болзоо тогтоосон юм. Энэ нь найдвартай нуувч газар байсан бөгөөд харин

түүнд хүрэх зам нь их осолтой байв. Тэд бусад цагт гудамжинд үргэлж шинэ газар уулздаг

болсон ба хагас цаг л уулзаж байв. Юутай ч гэсэн гудамжинд ярилцаж болж байсан. Тэд

явган замаар бие бие рүүгээ харалгүй, мөр зэрэгцэлгүй алхаж гэрлэн дохио анивчих мэт үе үе

тасалдсан хачин яриа дэлгэдэг байв. Ойр хавьд теледэлгэц байх юм уу, дүрэмт хувцастай

Намын гишүүн өмнөөс нь ирж явах юм бол тэд яриагаа дунд нь тасалдаг байв. Салж явахаар

тохиролцсон газраа хүрмэгц Смит түрүү.лж алхаад тасалсан яриагаа тэд дараагийн

уулзалтын үеэр үргэлжлүүлдэг байв. Жулия ингэж яриад сурчихсан бололтой бөгөөд

үүнийгээ сунгасан яриа гэж нэрлэдэг байв. Мөн уруулаа хөдөлгөхгүй ярих гайхмаар чадвар

эзэмшсэн байлаа. Тэд нэг сарын турш орой болгон уулзаж байхдаа ганцхан удаа үнсэлцэж

амжсан юм. Тэр хоёр нарийхан гудамжаар дуугүй алхаж явтал (Жулия том гудамжнаас гарч

явахдаа юм ярьдаггүй юм) гэв гэнэт чих дүлийрэм чанга дуу гарч, зам доргиод бөөн хар тоос

шороо дэгдэж Смитийн нүүр нь шалбарчихсан, айж эмээчихсэн газар ойчсон хэвтэж байлаа.

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!