16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Тэд хоёулаа “Урвагч!”, “Сэтгэхүйн гэмт этгээд!” гэж орилон Смитийг тойрон гүйлдэхэд

жаахан охин дүү нь ахынхаа хөдөлгөөн бүрийг давтан хийж байлаа. Энэ нь удахгүй хүн иддэг

махчин амьтан болж өсөх барын бамбарыг өдөж байгаа юм шиг жаахан айдас төрүүлж байв.

Хүү Смитийг ширүүн догшин нүдээр хараад цохиод авах ч юм уу, цохиод унагах гэж улайран

дайрч өөрийгөө яриангүй том болсон гэж бодож байгаа нь илт байлаа. Смит гар дахь гар буу

нь жинхэнэ буу биш нь яамай даа гэж бодож байлаа.

Хатагтай Парсонсын зүрхшээсэн харц нэг Смит дээр, нэг хүүхдүүд дээр тусаж байхад зочны

өрөөний тод гэрэлд түүний нүүрний үрчлээнд үнэхээр тоос тогтсон байхыг Смит анзаарав.

“Эд нар хүн дүүжлэхийг харахаар гарч чадахгүй байгаадаа урамгүй байгаа юм. Үүнээс л

болоод байгаа юм. Надад эд нарыг дагуулж явах зав байдаггүй. Томын ажил цагтаа тарахгүй.

Тэгээд л шуугилдаад байна” гэж тэр эмэгтэй хэллээ.

“Бид яагаад хүн дүүжлэхийг үзэж болдоггүй юм бэ?” гэж жаал хүү бүдүүн дуугаар орилж

байлаа.

“Бид хүн дүүжлэхийг хармаар байна!, Бид хүн дүүжлэхийг хармаар байна!” гэж нөгөөх жаал

охин гүйсээр хашгирч байна.

Тэр орой дайны гэмт хэрэг үйлдсэн Евразийн Гүрний олзлогдогсдыг нийтийн цэцэрлэгт

дүүжлэнэ гэдгийг Смит саналаа. Хүн дүүжлэх ажиллагаа сар тутам болдог, хүмүүс ч үзэх их

дуртайгаас гадна хүүхдүүд үүнийг үзэх гэж их л хөөрдөг юм. Смит Хатагтай Парсонсоос

салж гараад шатаар хэдхэн алхам доош буутал ар шил рүү нь улайсгасан төмрөөр хатгах шиг

нэг юм хүчтэй хатгахад нь эргээд хартал Хатагтай Парсонс чавхаар харваж буй хүүгээ чирэн

хаалгаар орж байгаа нь харагддаа.

Жаал хүү хаалга хаагдаж байх агшинд “Голдштейн!” гэж хашгирахад эхийнх нь зовуурьтай

царайд аргаа барсан айдас барайж байгааг Смит гайхан харлаа.

Смит гэртээ орж ирээд теледэлгэцийн хажуугаар хурдан алхаж өнгөрөөд хүзүүгээ нухсаар

ширээнийхээ ард дахин суулаа. Теледэлгэцээс гарах хөгжим зогсчихсон, цэрэг эр чанга

дуугаар Исланд ба Фарос арлын хооронд дөнгөж сая далайд тавьсан Хөвдөг Цайзны

зэвсэглэлийг ихэд бахархан тоочиж байлаа.

Смит ийм хүүхдүүдтэй хөөрхий тэр эмэгтэйн амьдрал ч айдаснаас салахгүй дээ гэж бодож

байлаа. Нэг хоёр жилийн дараа тэд эхийгээ тэрсүү үзэл гаргах нь уу гэж өдөр шөнөгүй

харуулдах болно. Одоо бараг хүүхэд бүр айдас төрүүлдэг болжээ. Тагнуулчдын байгууллага

шиг байгууллагын үйл ажиллагааны нөлөөгөөр хүүхдүүдийг ямар ч захиргаагүй жижиг

зэрлэг амьтад болгож хувиргасан боловч тэдэнд Намын сахилга батыг эсэргүүцэх хандлагыг

бий болгосонгүй. Харин ч тэд Нам, түүнтэй холбоотой бүх юмыг бишрэн шүтэж байдаг.

Тэдний хувьд ялгуусан үйл ажиллагаа бол дуу дуулцгаах, жагсаал хийх, туг дарцаг мандуулах,

аяллаар явах, модон буу үүрэн сургууль хийх, лоозон үг хашгирах, Их Ахыг шүтэн бишрэх

явдал юм. Тэдний эрч хүч гадагшаа тухайлбал, Төрийн дайсан, гадаадынхан, урвагчид, хорлон

сүйтгэгчид, сэтгэхүйн гэмт хэрэгтнүүдийн эсрэг чиглэж байна. Гуч гарсан хүмүүс

хүүхдүүдээсээ айж эмээх нь жирийн хэрэг болжээ. Бараг долоо хоног бүр нийтээрээ

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!