16.08.2018 Views

1984

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Өрөөний бас нэг буланд Смитийн анхаарлыг аль хэдийний татсан номын тавиур байна. Дээр

нь хэнд ч хэрэггүй хэдэн ном байна. Номыг хайж олоод шатааж устгах ажил хаа хаагүй

явагддагийн нэгэн адил үгээгүйчүүдийн дүүрэгт ч энэ ажил явагдсан. Далайн гүрэн

даяар1960 оноос өмнө хэвлэгдсэн аль нэг номын ганц хувь ч бараг олдохоо байсан юм. Өвгөн

гартаа дэнлүүгээ барьчихсан, зандан жаазтай зурагны өмнө зогсож байна. Зураг орны эсрэг

талд өлгөөстэй аж.

“Ингэхэд танд хуучны сийлбэр зураг хэрэггүй биз?” гэж өвгөн ая дантай асуув.

Смит ойртож очоод харлаа. Ган дээр хийсэн сийлбэр аж. Дөрвөлжин цонхтой, урд талдаа

жижигхэн цамхаг бүхий зууван байшингийн сийлбэр байна. Байшингийн гадуур хайс байх ба

цаад захад нь ямар нэг баримал байсан бололтой юм. Смит сайн ажиглатал энэ байшин нэг л

танил санагдавч баримлыг нь санахгүй байв.

“Жааз нь хананд хадаастай юм. Би аваад өгч болно шүү” гэж өвгөн хэллээ.

“Би энэ байшинг мэднэ. Нураачихсан шүү дээ. Гудамжны дунд Шүүхийн ордны ар талд

байгаа” гэж Смит үг дуугарав.

"Тийм ээ. Шүүхийн ордны цаана байгаа. Бөмбөгдчихсөн... Олон жилийн өмнө дөө. Энэ чинь

сүм байсан юм. Сент-Клемент, даниуд Гэгээн Клемент гэдэг юм” гэж тэрээр дэмий юм

ярьчихсанаа мэдсэн юм шиг инээмсэглээд «Гэгээн Клементийн хонх амтат зүрж, нимбэг гэж

дуудна» гэж тэрээр нэмж хэлэв.

“Наадах чинь юу билээ?” гэж Смит асуув.

“Гэгээн Клементийн хонх амтат зүрж, нимбэг гэж дуудна”. Намайг жаахан хүүхэд байхад

ийм дуу байсан юм. Би цаадахыг нь мартсан байна, харин яаж төгсдөгийг нь санаж байна.

“Унтахад чинь асаах лаа энэ байна. Толгойг чинь тас цавчих мэс энэ байна”. Бүжиглэж

тоглодог байсан юм. Хүүхдүүд гар гараасаа барин өргөөд чамд дөхөж очоод гар доогуураа

чамайг гарахад "Толгойг чинь тас цавчих мэс байна" гээд гараа буулгаж чамайг барьж авна.

Сумүүдийн нэр л байдаг байсан. Лондоны бүх сүмийн нэр, гол сүмүүдийн нэр байдагсан”.

Смит сүмүүд аль зуунд байлаа гэж бүдэгхэн бодож байлаа. Лондоны аль нэг байшингийн

насыг тогтооход ер нь хэцүү. Аливаа том, сүрлэг бөгөөд өнгө төрх нь гайгүй л байшин байвал

Хувьсгалаас хойш барьсан гэж нотолдог ба яриангүй хуучин байшин л байх юм бол эрт

урьдын нэгэн үл мэдэх цаг үеийн буюу Лундад Зуун хэмээх цаг үеийнх гэдэг юм.

Капитализмын эрин үед үнэ цэнэтэй юу ч бий болгоогүй гэж үздэг. Түүхийг номноос сурч

болохгүйтэй адил уран барилгаас ч сурах боломжгүй юм. Баримал, сийлж бичсэн дурсгалын

бичлэг, хөшөө дурсгал, гудамжны нэр, өмнөх цаг үеийг санагдуулж болох юм болгоныг зориуд

арилгаж устгачихсан билээ.

“Би үүнийг сүм байсан гэдгийг мэдэхгүй юм” гэж тэрээр хэллээ.

“Ер нь бол ийм байшин их үлдсэн л дээ. Гэхдээ одоо эдгээрийг өөр зорилгоор ашиглаж

байгаа л даа. За саналаа! Энэ шүлэг ямар байна!”

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!