16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

хөдөлгөөний нүргээнийг сонсож зогсоход өрөөнд гайхмаар нам гүм байна. энд теледэлгэц

байхгүй аж.

Тэнэг хэрэг, тэнэг хэрэг! гэж тэрээр дахиад л боддоо. Хэдэн арван хоног энд уулзаж байх,

тэгээд баригдахгүй байна гэдэг бол боломжтой хэрэг үү? Өөрийн гэсэн холгүй байртай байх

юмсан гэсэн тэр хоёрын хорхой дэндүү их хүрч байв. Хонхонд уулзсанаас хойш тэр хоёр

дахиад уулзаж огт чадаагүй билээ. Үзэн ядах долоо хоногийн ажлын үеэр ажлын цагийг

уртасгасан юм. Энэ ажил эхлэхэд сар гаруйн хугацаа үлдэж байсан боловч түүнд бэлтгэх

нарийн төвөгтэй ажил хүн бүрт нэмэгдэл ачаалал өгч байлаа. Эцсийн бүлэгт Жулия Смит

хоёр нэгэн өдрийн үдээс хойш цаг зав гаргаж чаддаа. Ойн цоорхойд очьё гэж тохирцгоожээ.

Тэд бөөн хүний дундуур бие бие рүүгээ явж байхдаа Смит дадал болсноороо Жулия руу

харалгүй өнгөрөхдөө царай нь цайчихсаныг зэрэвсхэн хараад л мэдсэн юм.

“Бүх юм бүтэхгүй нь. Би маргааш болох уулзалтын тухай ярьж байна” гэж Жулия ярилцаж

болмоор болмогц шивнэн хэллээ.

“Юу гэнээ?”

“Маргааш. Үдээс хойш чадахгүй нь”

“Яав?”

“Жирийн шалтгаан. Энэ удаа эрт эхэлчихлээ”

Тэрээр анхандаа их уурласан ч танилцсанаас хойш сарын дараа Жулияд огт өөрөөр тэмуүлэх

болжээ. Эхэндээ жинхэнэ хүсэл тачаал бага байсан юм. Тэдний анхны бэлгийн хавьтал бол

хүсэл зоригийн үйлдэл байлаа. Харин хоёрдахийн дараа өөр хэрэг болсон. Бүсгүйн үсний

үнэр, уруулын амт, биед нь хүрэхэд төрсөн мэдрэмж энэ бүхэн түүний дотор нэвтэрч, эргэн

тойронд нь тарах шиг болсон. Тэр бүсгүй түүний бие сэтгэлийн хэрэгцээ болсон ба түүнийг

хүсээд зогсохгүй, түүнийг эзэмших эрхтэй юм шиг түүнд санагддаг болсон юм.

Бүсгүй ирж чадахгүй нь гэж хэлмэгц л намайг хуурч байна гэсэн бодол түүнд төрсөн. Яг

энэхэн мөчид бөөн хүний шахцалдаан тэр хоёрыг ойртуулж гараа барихад хүргэсэн. Бүсгүй

түүний хурууны үзүүрийг чанга атгахад энэ нь уур хилэнг бус хайр сэтгэлийг хүсэж байх шиг

байсан. Эмэгтэй хүнтэй хамт амьдарч байхад санаа сэтгэлээр ийм унах юм гарах нь зүйн

хэрэг бөгөөд давтагдах нь ч зайлшгүй гэж тэрээр бодов. Тэгээд түүнд урьд нь огт байгаагүй

энхрийлэх сэтгэл төрлөө. Бид хоёр нөхөр эхнэр байсан ч болоосой, арван жил хамт

амьдарсан ч болоосой гэж тэрээр боддоо.

Бүсгүйтэй хамт гудамжаар айх бэргэх юмгүй, нуугдаж хоргодох юмгүй аар саар юм ярьсан

шиг, гэртээ элдэв шалдав юм худалдаж авсан шиг ачхах юмсан гэж тэрээр боддоо. Уулзаж

учрах бүртээ өвөр түрийдээ заавал орох албагүй хоёулхнаа байх газартай ч болоосой гэж

хамгийн их хүсч байлаа. Үнэндээ чухамхүү тэрхэн хоромд бус маргааш өдөр нь ноён

Чаррингтоны өрөөг хөлсөлж суух санаа түүнд төрсөн юм. Тэрээр энэ санаагаа Жулияд

хэлэхэд цаадах нь харин тэр дороо зөвшөөрсөн билээ. Энэ бол тэнэглэл гэдгээ хоёулаа мэдэж

байсан. Энэ нь тэр хоёр хоёулаа санаатайгаар булшиндаа ойртон ирж байгаа юм шиг үйлдэл

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!