16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

дийлнэ, нэр хүндийг нь гутаана, доромжилно, нулимна. Харин тэд хэзээд үлдэнэ. Чи бид

хоёрын хооронд долоон жил үргэлжилсэн энэ сэтгэл хөдөлгөм үйл явдал дахин дахин үеэс

үед улам нарийн хэлбэрээр болно. Бидэнд өвдөж шаналаад орилж чарласан, зориг нь мохож

өрөвдөлтэй болсон тэрсүү үзэлтэн байнга олдоно. Эцсийн бөлөгт тэрээр аврагдаад, чин

сэтгэлээсээ гэмшээд өөрөө бидний хөлд зууралдана. Бид ийм дэлхийг байгуулна, Смитээ.

Ялалтаас ялалтанд, ялгуусан ялалтаас ялгуусан ялалтад хүрсэн дэлхий эрх мэддийн цөсийг

зогсоо зайгүй цалгиулсан, цалгиулсан, цалгиулсан дэлхий. Ямар дэлхий байх нь чамд

ойлгогдож байгааг би харж байна. Эцсийн бөлөгт чи зүгээр л ойлгоод зогсохгүй, түүнийг

дуртайяа хүлээн зөвшөөрнө, түүнд баяр хүргэнэ, түүний нэг хэсэг болно”

Смит яриа дэлгэх төдий сэхээ авав.

"Та нар чадахгуй”

“Чи юу хэлэх гээд байна?”

“Та нар дүрслэн ярьсан шигээ тийм дэлхийг бий болгож чадахгүй. Энэ бол хоосон мөрөөдөл.

Энэ бол боломжгүй зүйл” “Яагаад вэ?”

“Соёл иргэншлийг айдас, үзэн ядалт, харгислалаар бий болгох боломжгүй. Энэ бол хэзээ ч

тогтож чадахгүй"

“Яагаад?”

“Энэнд амьдрах чадвар байхгүй. Задран унана. Энэ нь өөрөө суйрнэ”

“Дэмий яриа. Үзэн ядалт бол хайр сэтгэлээс илүү хүч барсан зүйл гэж чи бодож байна.

Яагаад ийм байх ёстой юм бэ? Энэ хэрвээ тийм юм бол ямар ялгаа байсан юм бэ? Бид биеэ

хурдан илээхээр шийдсэн гэж бодоод үзье л дээ. Гучин настайдаа хүн зөнөглөхөөр хүний

амьдралын хэмийг хурдасгаад үзье л дээ. Ингэлээ гээд юу өөрчлөгдөх юм бэ? Хувь хүний

үхэл бол үхэл биш гэдгийг чи ойлгож чадахгүй байна уу? Нам бол үхэшгүй юм”

Түүний дуу дахиад л Смитийг аргаа барсан байдалд орууллаа. Тэрээр тэгээд ч зөрөөд байх

юм бол Обрайен багажны зүүг дээш нь эргүүлж магадгүй юм гэж эмээж байв. Гэлээ ч үг

дуугарахгүй байж чадсангүй. Тэрээр аргаа баран ямар ч нотолгоогүйгээр Обрайены хэлсэн

үгнээс үүссэн дуугүй айдсаас өөр дэмжлэггүйгээр довтолгоогоо эхлэв.

“Би мэдэхгүй юм. Тэхдээ надад падгүй хэрэг. Ямар ч гэсэн та нарын энэ бүтэхгүй. Та нар

ямар нэг юманд ялагдана. Та нар амьдралд ялагдана"

“Смитээ, Бид бүх түвшинд амьдралыг захирч байна. Хүний мөн чанар гэж нэг юм бий, тэр нь

бидний бүтээж байгаа юманд хилэгнэн бидний эсрэг бөсно гэж чи төсөөлж байна". Харин

бид хүний мөн чанарыг бүтээдэг юм. Хүн бол маш гэнэн юм. Чи аль эсвэл үгээгүйчүүд буюу

боолууд босч биднийг авч хаяна гэсэн нөгөөх санаагаа давтаж байж ч магадгүй юм. Чи

үүнийгээ оюун ухаанаасаа авч хая. Тэд бол адгуус шиг арчаагүй амьтад юм. Хүн төрөлхтөн

Нам мөн. Бусад нь үуний гадна бөгөөд ямар ч ач холбогдол байхгүй юм”

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!