16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

бөлөгт дайсагнагч талыг хариу цохилт өгч чадахгүй болтол нь гэнэтийн маш өргөн

хэмжээний сүйрлийн цохилт өгдөг аж. Ингэсний дараа гуравдахь гүрэнтэй найрамдлын

гэрээ байгуулж шинэ довтолгооны бэлтгэл хийж болно. Иймэрхүү бүдүүвч төлөвлөгөө бараг

хэрэггуй бөгөөд хэрэгжүүлэх боломжгүй хоосон мөрөөдөл юм. Мөн түүнчилэн Экватор ба

Хойт туйлын эргэн тойрны маргаантай газраас бусад газарт байлдааны ажиллагаа ерөөсөө

болдоггүй бөгөөд дайсны нутаг дэвсгэрийг булаан эзлэх явдал хэзээ ч гарч байгаагүй болно.

Хэт их гурнүүдийн хоорондын хил хязгаар тодорхойгүй байдгийг үүгээр тайлбарлаж болно.

Евразийн Гүрэнд жишээ нь газар зүйн хувьд Европод хамаарагдаж буй Британий арлуудыг

булаан эзлэж ядах юмгүй байна, нөгөө талаар Далайн Гүрэн хилээ Рейн ч юм уу Висла мөрөн

рүү ойртуулж болох байлаа. Ингэх нь тунхаглаагүй боловч бүх талын баримталж буй зарчим,

соёлын бүрэн бүтэн байдлын зарчим алдагдах болно. Далайн Гүрэн өмнө нь Герман, Франц

гэдэг нэртэй байсан нутаг дэвсгэрийг эзлэн авах юм бол бодит байдал дээр хэрэгжүүлэхэд

бэрхшээлтэй оршин суугчдыг нь хүйс тэмтрэх асуудал гарах ба аль эсвэл Далайн гүрэнтэй

хөгжлийн бараг нэг түвшинд байгаа зуун сая хүнийг уусгах шаарддага гарна. Гурван гүрэнд

гурвууланд нь адилхан асуудал тулгарч байдаг юм. Хязгаарлагдмал хэмжээгээр цэргийн

олзлогдогсод ба хар арьст зарц нартай зууралдахаас өөрөөр гадаадынхантай харилцахгүй

байхаар эдгээр улс зохион байгуулагдсан байдаг юм. Тэд албан ёсны (яг энэ агшинд)

холбоотондоо маш сэжигтэй хандцаг болно. Далайн Гүрний иргэн олзлогдогсодоос өөр

Евразийн болон Дорнодазийн гүрний иргэнтэй уулздаггүй ба гадаад хэл сурахыг хориглосон

аж. Хүнд гадаадын хүнтэй харилцахыг зөвшөөрөх юм бол тэр нь өөртэй нь адилхан хүн

бөгөөд түүний тухай яриа нь худал хуурмаг болохыг ухаарах болно. Ингэх юм бол өөрийнх нь

аж төрж буй хаалттай ертөнц задарч иргэний ёс суртахууных нь тулгуур болох айдас, үзэн

ядалт болон өөрийгөө зөвтгөх сэтгэл ууршиж алга болно. Гурван тал Перс, Египет, Ява,

Цейлон нэгний эзэмшлээс нөгөөгийн эзэмшилд үе үе шилжиж байлаа ч гэсэн үндсэн

зарчимыг пуужингаас өөр юу ч зөрчих ёсгүй гэдгийг мэдэж байдаг юм.

Ил ярьдаггүй, үг дуугаралгүй хүлээн зөвшөөрсөн, үйл ажиллагаа бүртээ баримталж байдаг

нэгэн хүчин зүйл үүнд нуугдаж байдаг юм. Энэ гурван гүрний гурвуулангийнх нь амьдралын

түвшин тун төстэй юм. Далайн Гүрэнд зонхилох үзэл баримтлал нь Ангсоц, Евразийн

Гүрэнд бол Нео-болыдевик үзэл, Дорнодазийн Гүрэнд энэ нь «Үхлийг шүтэн бишрэх» гэж

орчуулагддаг хятад үг бий, гэхдээ энэ үг нь «өөрийгөө үгүйсгэх» гэсэн утгыг илүү илэрхийлж

байдаг болно. Далайн Гүрний иргэн нөгөө хоёр гүрнийхээ үзэл баримтлалын талаар жаахан ч

юм мэдэхийг хориглосон бөгөөд тэдгээр үзэл баримтлалыг ёс суртахуун, эрүүл саруул ухааны

харанхуй бүдүүлэг доромжлол гэж тэрээр хараан зүхэж сурсан юм. Хэрэг дээрээ бол энэ

гурван үзэл суртал хоорондоо бараг ялгаагүй бөгөөд эдгээрт тулгуурласан нийгмийн

тогтолцоо нь ав адилхан аж. Хаа сайгүй төрийн босоо бүтэцтэй, бараг л тэнгэрлэг гэхээр

жолоодогчийг шүтэн биширдэг, байнгын дайн дажны болон дайнд зориулсан эдийн засагтай

болно. Үүнээс болж гурван их гүрэн хэн нэгнийгээ байлдан дагуулж чаддаггүй, ингэснээр

ямар нэг ашиг олдоггүй юм. Харин ч гурван гүрэн дайсагналцах тусмаа бие биеэ

овоолоостой өвс шиг тулж байх болно. Эдгээр гурван гүрний эрх баригч бүлгүүд гол төлөв

юу хийж байгаагаа нэгэн зэрэг ухамсарлаж, ухамсарлахгүй байдаг. Тэд дэлхий дахиныг

байлдан дагуулахад амь биеэ зориулдаг ч гэсэн дайн дажин ялалтаар төгсөхгүй байнга

үргэлжлэх ёстой гэж ойлгодог юм. Улс гүрэн нь бусдад эзлэгдэх аюул нүүрлээгүй болохоор

Ангсоц болон түүнтэй өрсөлдөгч үзэл суртлын онцлог шинж чанар, бодит байдлыг үгүйсгэх

боломж бий болдог. Энд дайн байнгын болсноор шинж төрхөө үндсээр нь өөрчилснийг

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!