16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Тэрээр өөрийнхөө оронд золиосолчих хүн эрсэн юм шиг бусад хоригдлыг тойруулан санд

мэнд нэг харлаа. Түүний харц эрүүгүй эрийн хөх няц болсөн нүүрэн дээр тогтоод туранхай

гараа дээш өргөн түүнийг заалаа.

"Та нар намайг биш түүнийг авч явах ёстой! Түүний нүүрий нь бяц цохиход юу гэж хэлснийг

нь та нар дуулсангүй. Би бүгдий нь давтаж хэлье, болох уу? Энэ эр Намын эсрэг хүн, би биш

ээ” Хуягууд урагшаа алхаад түүнд ойртлоо. Тэрээр одоо чарлаж гарлаа. “Та нар түүний юу

хэлснийг дуулсангүй! Теледэлгэц ажилласангүй. Та нарт хэрэгтэй хүн чинь өмнө чинь байна.

Намайг биш түүнийг аваад яваач!”

Биерхүү хоёр хуяг түүнийг өргөх гэж бөхийхөд тэрээр шалан дээр тэрийж унаад сандлын

төмөр хөлнөөс хоёр гараараа зуурч аваад орь дуу тавин адгуус адил гиншиж байна. Хуягууд

түүний биеийг нь тэвэрч өргөх гэсэн боловч тэрээр сандлын хөлнөөс гайхмаар хүчтэй зуурч

байна. Хуягууд түүний гарыг салгах гэж хэдэн хором оролдлоо. Хоригдлууд өвдөг дээрээ

гараа тавин хөдлөхгүй сууж нүдэн дээрээ болж буй юмыг харж сууна. Нөгөөх эр гиншихээ

болилоо. Түүнд сандлын хөлнөөс зууралдах л хүч үлджээ. Тэгээд гэнэт ёолох дуу чанга

гарлаа. Хуяг түүний гарыг хуга өшиглөлөө. Хоёр хуяг түүнийг өргөж хөл дээр нь зосоолоо.

“Зуун нэгдүгээр өрөөнд аваач” гэж офицер тушаалаа.

Хоригдлыг чирч гаргалаа. Тэрээр ямар ч эсэргүүцэл үзүүлсэнгүй, толгойгоо гудайлган

бэртсэн гараа элгэндээ тэврээд хамаг хүч тамираа барчихсан хөлөө чирж явна.

Олон цаг өнгөрчээ. Хохимой толгойн нүүртэй эрийг шөнөөр авч явсан бол одоо өглөө болж

байх учиртай, өглөө авч явсан бол одоо орой болж байх учиртай. Смит одоо ганцаараа, хэдэн

цаг ганцаараа байна. Тэрээр нарийхан сандал дээр сууснаас болж бөгс нь тэсвэрлэшгүй

өвдөхөөр нь босож өрөөн дотуур явна. Харин теледэлгэцнээс түүн рүү бархирахгүй байна.

Эрүүгүй эрийн хаясан зүсэм талх тэр газраа л байна. Анхандаа талхыг харахгүй байх хэцүү

байсан ч эцсийн бөлөгт амны цангаа нь өлсөхөөс ч хүчтэй болов. Ам нь хатаад эвгүй амт

амтагдана. Жигдхэн тусах гэрэл, дүнгэнэх дуунаас толгой нь манарч дотор нь муухай болж

байлаа. Тэрээр үе мөч нь тэсвэрлэшгүй их өвдөхлөөр босоход толгой нь эргэж ойчиж

магадгүй гэж айхдаа тэр дороо суусаар байлаа. Биеийн зовиурыг түр мартмагц айдас

хүргэсэн бодол төрнө. Тэрээр зарим үед сахлын тонгорог, Обрайены тухай итгэл муухан

бодно. Хэрвээ ер нь сахлын тонгорог дамжуулах л юм бол идэх юманд нууж ирүүлэх байх гэж

найдна. Жулияг бүдэг бадагхан санаж байлаа.

Жулия ямар ч гэсэн зовж шаналж байж магадгүй, надаас ч илүү зовж шаналж байгаа байх. Яг

энэхэн хоромд өвдсөнөөсөө орилж чарлаж ч байж мэдэх юм.

Смит «Би хэрвээ илүү зовж шаналаад үүгээрээ Жулияг аварч чадах байсан бол үүнийг хийх

болов уу? Тэгэлгүй яахав, тэгэх л байсан» гэж бодно. Тэрээр ийм шийдвэр гаргах ёстой гэж

үзсэн учраас л энэ нь цэвэр оюун санааных байсан юм. Тэрээр үүнйг мэдэрч чадсангүй. Энд

чи өвчин зовиур ирнэ гэсэн зөнгөөс өөр юм мэдэрдэггүй юм. Үүний зэрэгцээ чи биеэрээ

шаналан зовохдоо зовлон шаналлаа ихсээсэй гэж бодно гэдэг бол боломжгүй хэрэг биз дээ?

Харин энэ асуултад одоохондоо хариулт өгөх арга байхгүй.

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!