16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

залуухан бүсгүй аж. Смит түүний нэрийг мэддэггүй боловч Уран зохиолын газар ажилладаг

гэдгийг нь мэдэх юм. Түүний гар нь тос болчихсон, түлхүүр барьчихсан явахыг нь зарим үед

харсан болохоор роман бичигч машин дээр ямар нэг механикийн ажил хийдэг байж болох

талтай. Тэр бүсгүй хорин долоо орчим настай, өтгөн үс, сэвхтэй нүүртэй, нүүрэмгий

байдалтай, түргэн шаламгай хөдөлгөөнтэй нэгэн ажгуу. Бүсгүй ажлынхаа халааз дээр

Бэлгийн харилцаанд орохын эсрэг залуусын Холбооны бэлгэдэл болох час улаан бүс хэд

ороон бүсэлсэн нь ташааны нь гоог нлтгэнэ. Смит анх дайралдангуут л тэр бүсгүйд дургүй

хүрсэн бөгөөд яагаад ингэснээ ч мэдэж байв. Энэ нь тэр бүсгүй хоккей тоглох, хүйтэн усанд

орох дуртай, юм болгоныг хийх гэж салбаганаж явдаг нь таалагддаггүй байсан юм. Смит

бараг бүх эмэгтэй хүнд тэр тусмаа залуухан, аятайхан эмэгтэй бүрд дургүй. Эмэгтэйчүүд

ялангуяа юуны өмнө залуу эмэгтэйчүүд бол Намыг хамгийн их бишрэн шүтэгчид, уриа

лоозонд итгэгчид, сайн дураараа мөрдөн мөшгигчид, тэрс үзэлтнийг илрүүлэгчид юм. Харин

энэ бүсгүй бусдаас хамаагүй илүү аюултай юм шиг түүнд санагддаг байв. Нэг удаа

байшингийн хонгилд дайралдахад энэ бүсгүй нүднийхээ булангаар хялайн харахад нь

Смитийн хар хөлс цутгах шиг болж билээ. Смитэд энэ бүсгүй ер нь Сэтгэхүйн Цагдаагийн

туршуул байж магадгүй гэсэн бодол ч төрж байсан. Гэхдээ энэ бол үнэн гэхэд үнэмшил

багатай юм. Смит тэр бүсгүйд ойртох бүрд бие нь нэг л хачин эвгүйрхдэг бөгөөд тэр нь

айдас, дайсагналын аль аль нь байлаа.

Нөгөөдөх нь Дотуур Намын гишүүн, Смит Намын чухам ямар албан тушаал болохыг нь бүдэг

бадаг таамаглаж буй аль нэг чухал албан тушаалтан болох Обрайэн гэдэг хүн байлаа. Дотуур

Намын дүрэмт хар хувцастай хүн орж ирэхэд сууж байсан хүмүүсийн дунд шивнэлдэн ярих

чимээ гараад замхарлаа. Обрайэн нь том биетэй, хүзүү бүдүүн, царай барсгар, инээдтэй

мөртлөө догшин нэгэн ажгуу. Мань эр биерхэг бадруун мөртлөө гадаад төрх байдал нь

гарцаагүй ялдам аж.

Түүний нүднийхээ шилээ хамар дээрээ тогтоогоод дээгүүр нь хардаг зуршил нь хүнийг

яагаад ч юм хачин жигтэй тайвшруулдаг бөгөөд өөрийг нь гайхмаар соёлтой харагдуулдаг

юм. Энэ нь арван наймдугаар зууны сурвалжит хүн хамрын тамхины хөөргөө зөрүүлж буйг

санагдуулж болох юм. Смит энэ хэдэн жилд Обрайэнтэй арав гаруй удаа дайралдсан, тэхдээ

түүнд сэтгэл нь ихэд татагдаж байсан юм. Түүний сэтгэлийг Обрайэны хотын хүний төрх

байдал ба шагнал авсан тамирчны шинжтэй бадриун бие бялдар хоёрын авцалдаагүй байдал

зөвхөн татсан юм биш харин ч сэтгэлдээ нуун хадгалж явдаг итгэл, магадгүй итгэл ч гээд

байх юу байх вэ, зүгээр л Обрайэны улс төрийн итгэл үнэмшил нь тийм ч бат биш гэсэн

найдвар илүү их татаж байлаа. Түүний царай нь ийм байж магадгүй гэсэн санааг үргэлж

төрүүлнэ. Тэгээд ч царайнаас нь харагдах нийтээр дагаж буй улс төрийн итгэл үнэмшилд

үнэнч бус байдал бус харин ч оюун ухаан нь сэтгэл татаж байсан. Ямар ч гэсэн тэр хүний

гадаад төрх байдал нь теледэлгэцийн хараанаас яаж ийгээд нэг мултраад нүүр тулан уулзаж

чадах юм бол яриа дэлгэж болох хүн гэсэн санааг төрүүлж байлаа. Смит энэхүү бодол

таамаглалаа шалгаж үзэх гэсэн оролдлого хэзээ ч хийж байгаагүй, үнэндээ ингэх ямар ч арга

байгаагүй юм. Энэхэн хоромд Обрайэн бугуйн цагаа харахад бараг арван нэгэн цаг болж

байсан ба тэрээр Баримтжуулах газарт Хоёр минутын үзэн Ядалтыг дуустал байхаар шийдсэн

бололтой. Обрайэн Смитийн сууж байгаа эгнээнд түүнээс хэдэн сууддын цаана суухад

Смитийн хажуугийн бүхээгт ажилладаг намхан нуруутай цайвар үстэй хүүхэн тэдний дунд,

нөгөөх залуухан бүсгүй арын эгнээнд суув.

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!