16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

гэдгийг тэрээр мэднэ. Теледэлгэц байхгүй гэж итгэлтэй хэлж чадах газар байхгүй.

Смит бүхээгтээ эргэж очоод нөгөөх тасархай цаасаа ширээн дээрх цаасан дунд сэмхэн

хийгээд нүдний шилээ зүүж үгбичигчийг өөр рүүгээ ойртууллаа. "Тавхан минут”, “Хамгийн

багадаа л таван минут!”гэж тэрээр өөртөө хэлж байлаа. Зүрх нь айдас хүргэмээр чанга

цохилж байна. Аз болоход хийх ажил нь жирийн л нэг ажил, анхаарап нэг их төвлөрөөд байх

ажил биш зөвхөн урт тоо баримтын жагсаалтад засвар хийх ажил байв.

Цаасан дээр юу ч бичсэн байлаа гэсэн ямар нэг улс төрийн агуулгатай байж таарна. Түүний

мэдэж байгаагаар хоёр л хувилбар байна. Нэг нь түүний эмээж байсанчилан бүсгүй

Сэтгэхүйн Цагдаагийн агент болох нь бараг лав биз ээ. Сэтгэхүйн Цагдаа ямар учраас ийм

маягаар зурвас дамжуулах болсныг Смит мэдэхгүй, гэхдээ ингэх учир шалтгаан байсан нь

магад. Цаасан дээрх бичиг нь заналхийлэл, өдөөн хатгалт, амиа егүүтгэх тушаал, ямар нэг

урхи байж магадгүй. Харин огт өөр юм ч байж болох бөгөөд тэрээр энэ бодлоо аль болохоор

дарах гэж оролдож байлаа. Энэ нь зурвасыг Сэтгэхүйн Цагдаа ерөөсөө ирүүлээгүй, харин

ямар нэг нууц байгууллага ирүүлсэн байж мэдэх юм гэсэн бодол байв. Магадгүй Ах дүүгийн

Баршщлага эцсийн бөлөгт оршиж байж мэдэх юм! Бүсгүй ч түүний гишүүн байж ч болох юм!

Цаасны тасархайг гартаа авмагц л ийм бодол толгойд нь орж ирсэн бөгөөд энэ бол утга

учиргүй санаа бодол гэдэгт эргэлзэх юмгүй. Хэдхэн хором өнгөрсний хойно л үүний огт өөр

тайлбар бодогдлоо. Одоо болтол зурвас бол үхлийг хэлж байгаа юм гэж оюун санаа нь

давтсаар байгаа ч гэсэн тэрээр үүнд итгэхгүй байсан ба учир шалтгаангүй нэгэн найдвар

төрж зүрх нь хүчтэй цохилж үгбичигчид нөгөөх тоонуудаа шивнэн бичүүлэхдээ хоолойгоо

чичрүүлэхгүй байхад хэцүү байлаа.

Тэрээр цаасныхаа ажлыг дуусгаад хийн даралттай хоолой руу хаяв. Найман минут өнгөрлөө.

Тэр нүдний шилээ засаж санаа алдаад нөгөөх цаасны тасархайгаа дээр нь тавиад дараагийн

цаасны ажлаа өөр рүүгээ ойртууллаа. Нөгөөх цаасаа дэлгээд үзтэл дээр нь том галбир муухан

үсгээр бичсэн бичээс байлаа:

Би чамд хайртай

Тэрээр хэдэн хором мэл гайхаж цэл хөхрөөд нөгөөх хэрэгт уруу татсан зурвасыг ой тойны нух

рүү хаяхаа завдсангүй. Зурвасыг хэт сонирхох нь аюултай гэдгийг мэдэж байгаа ч гэсэн

үнэхээр тэдгээр үг бичээстэй байна гэдгийг нэг сайн харахын тулд дахин уншихгүй байж

чадсангүй.

Үдээс өмнийн туршид түүнд ажил хийхэд их бэрх байлаа. Залхуутай ажилдаа анхаарлаа

төвлөрүүлэхээс илүү теледэлгэцээс сэтгэлийн хөдөлгөөнөө нуух нь хэцүү байлаа. Түүний

цээжинд гал шатаж байгаа юм шиг байхаас гадна халуу оргисон, хүн пиг дүүрэн, чих дөжрөм

чимээ шуугиантай гуанзанд үдийн хоол идэх нь нэг ёсны там цайсан хэрэг байв. Тэрээр

ганцаараа байя гэж бодож байтал нөгөөх усан тэнэг Парсонс хажууд нь ирж наалдаад хулмас

хөлсөөрөө төмөр тавагтай шөлний үнэрийг дараад Үзэн ядах долоо Хоногийн бэлтгэл ажлын

талаар эх төгсгөлгүй яриагаа дэлгэж байлаа. Парсонс баярт зориулан охиныхоо Тагнуулчдын

цэргүүдийн хатуу цаасаар хийсэн Их Ахын хоёр метр өргөн толгойн зургийг гайхуулан ярьж

байв. Смит шуугиан чимээн дундаас Парсонсын юу хэлж буйг тод дуулахгүй дахин дахин

асууж нөгөөх тэнэг яриаг нь давтаж яриулах болж байсан нь харамсалтай байв. Тэрээр

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!