16.08.2018 Views

1984

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

хэрэглэх үйлдэл хийж болно.

Жулия бол зарим талаар Смитээс хамаагүй хэрсүү, Намын сурталд бага автсан аж. Смит нэг

удаа Евразийн Гүрэнтэй хийж буй дайны тапаар үг дуугарсан чинь Жулия хэнэгчгүй ямар ч

дайн болоогүй гэж бодож байна гэсэн нь түүнийг хирдхийлгэн цочоож билээ. Засгийн газар

«хүмүүсийг айдас хүйдэст барьж байхын» тулд л Лондон хот дээр унаж буй пуужинг нисгэж

байж ч болох юм. Смитэд ийм бодол ерөөсөө төрөөгүй билээ. Тэрээр нэг удаа Жулияд

атаархах сэтгэл төрж билээ. Надад Хоёр минут үзэн Ядалтын үеэр хамгийн хэцүү нь инээд

алдчихгүй байх явдал юм гэж Жулия ярьсан юм. Жулия өөрийнх нь амьдралыг шууд хөндөх

үед л Намын үзэл сурталд эргэлздэг юм. Тэрээр үнэн худал хоёрын хоорондын ялгаа ерөөсөө

ач холбогдолгүй юм шиг байна гэж үздэг учраас албан ёсны суртал ухуулгыг ихэнх

тохиолдолд хүлээн авахад бэлэн байдаг юм. Жулия жишээ нь сургуульд заалгаснаараа Нам

нисэх онгоц зохион бүтээсэн гэдэгт итгэдэг юм. (Смитийг сургуульд байх үед буюу тавиад

оны сүүлчээр Нам нисдэг тэрэг зохион бүтээсэн гэж нотолдог байсан, хэдэн жилийн дараа

Жулияг сургуульд сурч байх үед Нам нисэх онгоцыг зохион бүтээсэн гэж нотолдог болсон,

дараагийн үеийнхэнд уурын хөдөлгүүрийг зохион бүтээсэн гэж нотлох болно) Тэрээр нисэх

онгоц түүнийг төрөхөөс өмнө, Хувьсгалаас олон жилийн өмнө байсан юм гэж ярихад Жулия

огтхон ч тоосонгүй өнгөрчээ. Ер нь тэгээд нисэх онгоцыг хэн зохион бүтээсэн нь ямар

хамаатай юм бэ? Далайн Гүрэн дөрвөн жилийн өмнө Дорнодазийн Гүрэнтэй дайтаж,

Евразийн Гүрэнтэй найрамдалтай байсан гэдгийг Жулия санахгүй байна гэдгийг ярианы

дашрамд Смит олж мэдээд нилээд цочирдон гайхаж билээ. Жулия энэ бүх дайн бол бач мэх

гэж үздэг юм. Харин тэрээр дайсны нэр нь өөрчлөгдсөнийг ч мэдээгүй бололтой. “Би

манайхан Евразийн Гүрэнтэй байнга дайтаж байгаа юм л гэж бодсон юм” гэж тэрээр

хайхрамжгүй хэллээ. Нисэх онгоцыг түүний төрөхөөс олон жилийн өмнө зохион бүтээсэн

бол дайсан өөрчлөгдсөн нь түүнийг насанд хүрсэн хойно дөрөвхөн жилийн өмнө болсон

хэрэг билээ. Смит түүнтэй энэ талаар бараг арван таван минут маргалдсан юм. Тэрээр

эцсийн бөлөгт хэзээ нэгэн цагт Евразийн Гүрэн биш Дорнодазийн Гүрэн дайсан байсан

гэдгийг түүнд бүрэгхэн санагдуулахад хүргэж билээ. Гэсэн хэдий ч тэрээр энэ мэдээг ач

холбогдолгүй гэж үзсээр байсан юм. “Ямар хамаатай юм бэ? Нэг цус асгаруулсан дайны

дараа дахиад л нэг дайн гарна. Тэгээд ч дайны тухай мэдээ шал худдаа гэдгийг толгойтой бүр

нь мэдэж байгаа шүү дээ” гэж тэрээр уцаарлангуй хэллээ.

Смит заримдаа түүнд Баримтжуулалтын газар, тэнд баримтыг бүдүүлгээр засварлаж буй

тухай ярьдаг байлаа. Тэрээр үүнд огтхон ч балмагдсангүй. Худал хуурмаг юмыг үнэн болгож

байгаа нь их аюул авчирна гэсэн бодол түүнд огт төрсөнгүй. Тэрээр түүнд Жоунз, Аронсон,

Резерфорд нарын тухай болон гарт нь үнэн баримтын гарцаагүй гэрч болох сонины тасархай

орсон тухай ярьсан юм. Жулияд энэ бүхэн ямар нэг сэтгэгдэл төрүүлсэнгүй. Тэрээр үүгээр ч

зогсохгүй ярьсан юмны агуулгыг ч ойлгосонгүй.

"Тэд нар чиний найзууд байсан юм уу?” гэж тэрээр асуулаа.

“Үгүй, би тэднийг таньдаггүй байсан юм. Тэд нар Дотуур Намын гишүүд байсан юм. Тэд нар

тэгээд ч надаас хамаагүй ахмад хүмүүс байсан. Тэд хуучин үеийн, хувьсгалын өмнөх үеийн

хүмүүс байсан. Би тэдний царайг ч бараг мэдэхгүй”

"Тэгээд юунд нь сэтгэл чинь зовоод байгаа юм бэ? Хэн нэгнийг алах явдал дандаа л гарч

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!