16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

“Үгий нь мэдэхгүй юм байна. Ийм араншинтай хүнийг бол мэднээ. Харин ч сайн мэднэ шүү”

Смит өөрийнхөө гэр бүлийн амьдралын талаар ярьж байлаа. Жулия тэрнийх нь гол юмыг

хэлүүлэлтгүй мэдэж байгаа нь гайхмаар байлаа. Жулия биед нь хүрэхэд Кэтриний бие хэрхэн

хөшиж байсан, тэвэрч байхад нь бүх хүчээрээ түлхээд байх шиг байсныг өөрийнхөө нүдээр

харсан юм шиг, өөрөө биеэрээ мэдэрсэн юм шиг нэг нэггүй тайлбарлан ярьж байлаа. Смитэд

Жулиятай энэ тухай ярихад хялбар байсан бөгөөд Кэтриний тухай зовиурт дурсамж аль

хэдийнээ жигшил зэвүүцэл болж хувирчээ.

“Би ч тэвчвэл тэвчих л байсандаа. Гэхдээ тэвчих аргагүй байлаа. Түүнийг болиулах ямар ч

арга байгаагүй юм. Тэрээр үүнийгээ юу гэдэг билээ дээ... Тааж хэлэх аргагүй байсан юм” гэж

Смит Кэтриний долоо хоног бүрийн тогтсон нэг өдөр болгон хийдэг цэвдэг хүйтэн үйлддийг

Жулияд ярьж өглөө.

“Манай Намын үүрэг даалгавар” гэж Жулия тэр дор нь хариулав.

“Чи яаж мэддэг юм бэ?”

“Хонгор минь би ч гэсэн сургуульд сурдаг байсан шүү. Арван зургаан нас хүрмэгц л бэлгийн

харилцааны тухай сард нэг удаа яриа хийдэг байсан. Хүүхдийн холбоонд ч ялгаагүй. Олон

жилийн турш тархийг чинь утаана. Ихэнх тохиолдолд үр дүнгээ өгдөг гэж хэлмээр байна.

Мэдээж хэрэг хэлэхэд хэцүү л дээ, хүмүүс хоёр нүүртэй амьтад болохоор..”

Тэрээр энэ асуудлыг дуртайяа ярьж байна. Жулия бүх юмыг өөрийнхөө бэлгийн дуршилтай

холбон авч үздэг юм. Энэ сэдвийг хөндөж эхлэхэд л түүний үнэлэлт их гярхай байдаг. Тэрээр

Смитийг бодвол Намын номлож буй бэлгийн цэвэр ариун байддын утга учрыг ойлгожээ.

Бэлгийн дуршил нь Намд үл захирагдах өөрийн ертөнцийг бий болгодог тул түүнийг үгүй

хийх ёстой гэдэгт хамаг учир байгаа юм. Бэлгийн шунал нь солиорол үүсгэдэг бөгөөд үүнийг

дайны хийрхэл ба жолоодогчийг шүтэх хийрхэл болгож хувиргах нь улам чухал юм. Жулия

ингэж тайлбарлалаа.

“Чи хүнтэй унтахдаа эрч хүчээ зарцуулж байна, дараа нь чи баяр баясгалантай болоод юу ч эс

тооно. Тэд чамайг ийм баяр баясгалантай байхыг тэсвэрлэж чадахгүй. Тэд чиний биед

үргэлж эрч хүч буцалж байхыг хүсч байна. Энэ бүх жагсаал цуглаан, лоозон хашгирах, туг

далбаа мандуулах энэ бүхэн бол бэлгийн дуршил унтарсных юм. Чи хэрвээ өөрөө аз

жаргалтай юм бол Их Ах, гурван жилийн төлөвлөгөө, Үзэн ядах хоёр минут болон бусад

жигшүүрт дэмий юманд сэтгэлээ хөдөлгөж байхын хэрэг юу байна вэ?”

Смит энэ бүхэн үнэн дээ гэж бодож байлаа. Бэлгийн цээрлэл ба улс төрийн тууштай

баримтлал хоёрын хооронд шууд нягт холбоо байна. Ямар нэг хүчирхэг зөнг хав дарж

шатахуун болгож хэрэглэхгүйгээр үзэн ядалт, айдас, мухар сүсэглэлийг хэрхэн өөрт хэрэгтэй

хэмжээнд хүртэл дэвэргэж чадах юм бэ? Бэлгийн дуршил Намд аюултай, Нам түүнийг

өөртөө үйлчилдэг болгосон юм. Эх эцгийн зөн бэлгийн хувьд мөн ийм бач хэрэглэсэн болно.

Гэр бүлийг үгүй хийж болохгүй, урьдын байсан үр хүүхэддээ хайртай байх ёсыг хадгалж

үлдсэн. Хүүхдүүдийг эцэг эхийнх нь эсрэг байнга хандуулдаг, эцэг эхээ араас нь тагнах, буруу

үйлдэл бүрий нь талаар мэдээлэхэд сургадаг юм. Үнэн хэрэг дээрээ гэр бүл нь Сэтгэхүйн

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!