16.08.2018 Views

1984

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

бодолтой байгаа бол тэрээр бодит байддын мэдрэхүйг таслан зогсоож чаддаг байх ёстой.

Өөрөө алдаа гаргадаггүй гэдэгт итгэх нь урьд өмнө гарч байсан алдаанаас сургамж авах

чадвартай хослоход захирахын нууц оршино.

Оюуны аугаа их башир арга гэж ухаарч хоёрсэтгэхүйг үүсгэсэн хүмүүс л үүнийг маш нарийн

ойлгодог гэдгийг хэлэх нь илүүц юм. Манай нийгэмд болж буй үйл явддын талаар хамгийн их

мэдээлэлтэй хүмүүст хорвоог байгаагаар нь ойлгох чадвар хамгийн бага байдаг. Ихэнхдээ

хэдий чинээ сайн ойлгоно, төдий чинээ төөрөгдөнө. Хэдий чинээ оюунлаг байна төдий чинээ

ухаалаг бус байна. Хэн нэгний нийгэмд эзлэх байр суурь бэхжих тусам дайны хийрхэл улам

дэгддэг нь үүний тод жишээ юм. Маргаантай нутаг дэвсгэрийн ард түмэн л дайны асуудалд

хамгийн ухаалаг ханддаг юм. Дайн дажин нь эдгээр ард түмний хувьд тэдний бие махбодийг

хөндөж буй далайн хар салхи шиг үргэлжийн гамшиг юм. Аль тал нь ялалт байгуулсан нь

тэдэнд огт хамаагүй хэрэг. Тэд шинэ эрх баригчдын үед хийдэг ажлаа л хийнэ, шинэ эзэд

тэдэнд урьдын эзэдтэй л адил хандана гэдгийг ухаардаг юм. Арай дээр нөхцөлд буй бидний

«үгээгүйчүүд» гэж нэрлэж буй ажилчид л дайныг үе үе мэдэрдэг. Хэрэгцээ гарах үед тэдэнд

айдас, үзэн ядалтын хийрхэл төрүүлж болдог ба тэд нэгэнт л зөнд нь орхисон болохоор дайн

болж байна гэдгийг удаан хугацаанд мартаж чаддаг болно. Намын гишүүд, тухайлбал Дотуур

Намын гишүүдийн дунд л дайн хийх жинхэнэ идэвх гарч байдаг болно. Дэлхийг байлдан

дагуулах боломжгүй гэдгийг мэдэж байгаа хүмүүс л дэлхийг байлдан дагуулна гэдэгт хатуу

итгэдэг. Энэхүү эсрэг тэсрэгийн хачин холбоо, мэдлэгийг үл мэдэхтэй, эрээгүй явдлыг

улайрсан бишрэлтэй нь Далайн Гүрний нийгмийн ялгарах онцлог мөн. Бодит шалтгаан

байхгүй байхад ч албан ёсны үзэл сурталд багагүй зөрчил гардаг болно. Социализм анх

үүсэхдээ баримталж байсан бүх зарчмыг нам ингэж буруушааж муулж байдаг ба

социализмын нэрийн өмнөөс ингэж ажиллаж байдаг. Нам нь ажилчин ангийг өмнөх

зуунуудад байгаагүйгээр үзэн яддаг, өөрийнхөө гишүүдэд хэзээ нэгэн цагт хар ажилчин

хүний хэрэглэж дассан хувцсыг дүрэмт хувцас болгон өмсгөдөг юм. Нам нь гэр бүлийн бүрэн

бүтэн байдлыг ямагт бусниулж байдаг ба удирдагчаа гэр бүлдээ үнэнч байхыг уриалсан уян

сэтгэлээр дууддаг болно. Биднийг захирч буй дөрвөн яамны нэр хүртэл бодит байдлаас огт

өөр эрээ цээргүй байдаг. Энх тайвны яам дайны асуудал, Үнэний яам худал хуурмаг мэдэгдэл,

Хайрын яам эрүү шүүлт, Элбэгийн яам өлсгөлөнгийн асуудал хариуцдаг. Ийм эсрэг тэсрэг

байр суурь нь тохиолдлын зүйл биш бөгөөд зүгээр л засдаг зангаас болж байгаа юм биш ээ.

Энэ нь тэд хоёрсэтгэхүйг санаатайгаар хэрэглэж буй хэрэг мөн. Зөрчлийг зохицуулж байж л

эрх мэдлийг хязгааргүй удаан эдэлж болно. Эртний мөчлөгийг өөрөөр тасалдуулах арга

байхгүй. Хүний эрх тэгш байддыг ямагт боломжгүй болгоё гэвэл, бидний Дээдчүүл гэж

нэрлэж буй бүлэглэл байр сууриа үүрд хадгалах гэж байгаа бол зонхилох сэтгэхүйг ухаалаг

бусаар захирах ёстой.

Харин бидний одоо болтол авч үзээгүй нэг асуудал бий. Хүний эрх тэгш байдлыг яагаад

боломжгүй болгох хэрэгтэй юм бэ? Үйл явцын хөгжлийн тогтолцоог зөв тодорхойлсон гэж

үзэх юм бол тодорхой нэг цэгт түүхийн хөгжлийг зогсоон барьж байхад чиглэсэн энэ аугаа их

нягт нямбай төлөвлөсөн үйл ажиллагааны учир шалтгаан нь юунд байна вэ?

Бид энд гол далд аргыг нь олж байна. Бидний үүний өмнө олж мэдсэнээр Нам, юуны өмнө

Дотуур Намын ид шид нь хоёрсэтгэхуй баримталдагт байна. Энэ бүхний цаана эхлээд эрх

мэддийг булаан авахад хүргэсэн, дараа нь хоёрсэтгэхүй, Сэтгэхүйн Цагдааг үүсгэсэн болон

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!