16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

төрийн шинэ онол шатлан захирах ёс болон хатуу дэг журамд эргэж орохыг уриалж байсан.

Ойролцоогоор 1930-аад он гэхэд бий болсон үзэл боддын нийтлэг хатуу баримтлалын дагуу

аль эрт мартагдсан (зарим нь зуу гаруй жилийн өмнө) зуршилууд болох шүүхийн

шийдвэргүйгээр шоронд хорих, цэргийн олзлогдогсдын боолын хөдөлмөр, олон нийтийн

өмнө цаазаар авах, хэрэг хүлээлгэхийн тулд эрүү шүүлт явуулах, хүн барьцаалах, бүхэл бүтэн

ард түмнийг шилжүүлэн нүүлгэх зэрэг нь сэргэсэн юм. Тэр ч байтугай өөрсдийгөө гэгээрсэн,

дэвшилт үзэлтэй гэж үздэг хүмүүс хүртэл эдгээрийг тэвчин тэсвэрлэж зөвтгөдөг болсон юм.

Дайн дажин, иргэний дайн, хувьсгал болон хувьсгалын эсрэг хөдөлгөөнөөр дүүрэн арван

жилийн дараа л дэлхийн өнцөг булан бүрд Ангсоц, түүнтэй өрсөлдөгч улс төрийн онол үүсч

бүрэлдсэн болно. Энэ бүхний өмнө өнгөрсөн зууны эхэнд үүссэн ерөнхийд нь нэг намын гэж

нэрлэдэг улс төрийн тогтолцоо үүсэж бий болсон бөгөөд зонхилж байсан эмх замбараагүй

байдлаас үүсэж бий болох шинэ дэлхийн дүр зураг аль эрт тов тодорхой байсан юм. Энэ

дэлхийг ямар хүмүүс удирдах нь ч мөн тов тодорхой болсон. Төрийн албан хаагчид,

эрдэмтэд, мэргэжилтнүүд, үйлдвэрчний байгууллагын зохион байгуулагчид, зар

сурталчилгааны шинжээчид, социологичид, багш нар болон мэргэжлийн улс төрчид шинээр

үүссэн язгууртны давхаргыг бүрэлдүүлсэн болно. Цалинжсан дундад анги болон ажилчин

ангийн дээд давхаргаас гаралтай эдгээр хүмүүс нь монопольт аж үйлдвэр ба төвлөрсөн эрх

мэдлийн үнэ цэнэгүй хүрээллийг бүрэлдүүлсэн юм. Тэдгээр хүмүүсийг өнгөрсөн зуунуудын

ижил бүлгүүдийн хүмүүстэй харьцуулах юм бол тэд нар арай бага шуналтай, тансаглалд их

дуртай биш боловч эрх мэдэл олж авахыг л хөөцөлддөг, хамгийн гол нь сөрөг хүчнээ дарах

хатуу эрмэлзэлтэй ба түүнийгээ шургуу хийдэгт оршино. Энэхүү ялгаа нь шийдвэрлэх ач

холбогдолтой байсан. Өнгөрсөн үеийн харгис дэглэмүүдийг одоо байгаа дэглэмүүдтэй

харьцуулж үзэх юм бол тэдгээр нь шийдвэр төгс бус бөгөөд үр дүн муутай байжээ. Эрх

баригч бүлэглэлүүд нь үргэлж ямар нэг хэмжээгээр либераль үзэл бодолтой байсан ба газар

сайгүй нөхцөл байдлыг сул тавьж зөвхөн илт үйл ажиллагааг л авч үздэг бөгөөд харьяат нар

нь юу бодож буйг сонирхдоггүй байжээ. Өнөөдрийн жишгээр бол Дундад Зууны католик сүм

хийд ч хүлээцтэй байсан юм. Үүний нэг шалтгаан нь өнгөрсөн үед ямар ч засгийн газарт

иргэдээ байнга мөрдөж мөшгөж байх эрх мэдэл байгаагүйд оршино. Хэвлэлийг зохион

бүтээснээр олон нийтийн санал боддыг жолоодоход улам хялбар болсон, радио, телевиз

үүссэнээр энэ чиглэлд улам их ахиц гарсан. Телевизийн техник хөгжиж нэвтрүүлгийг нэг

аппаратаар хүлээн авч дамжуулдаг болсноор хувийн амьдралын нууц үгүй болов. Иргэн

бүрийг, юутай ч гэсэн ажиглалтад авах ёстой ач холбогдол бүхий иргэн бүрийг цагдаагийн

ажиглалт хяналтад бүтэн хоногоор авч болох ба холбооны бусад хэрэгслийг хааж байгаад

тэднийг албан ёсны суртал ухуулгаар бөмбөгдөж болох болжээ. Төрийн хүсэл зоригт бүхнийг

бүрэн нийцүүлэх боломж гараад зогсохгүй бүх асуудлаар үзэл бодол нэг байлгах боломж анх

удаагаа бий болжээ.

Тавь, жараад оны хувьсгалт үеийн дараагаар нийгэм нь дахиад л Дээдчүүл, Дундчуул,

Доодчуулд хуваагдлаа. Шинээр үүссэн Дээдчүүлийнхний урьдах бүх дээдчүүлийнхнээс

ялгаатай нь тэд нар үйл ажиллагаагаа зөнгөөр биш өөрсдийн байр суурийг хамгаалахад

шаардлагатай зүйлийг хийсэнд оршино. Олигархийн бат бэх суурь нь хамтын зарчим гэдгийг

аль хэдийнээ ухаарсан юм. Эд баялаг, давуу эрхийг хамтдаа эзэмшиж байгаа цагт тэдгээрийг

хамгийн амархан хамгаалж болно. Энэ зууны дундуур хэрэгжүүлсэн “хувийн эд хөрөнгийг

халах” гэдэг нь үнэн хэрэг дээрээ урьд байснаас хамаагүй цөөн хүний гарт эд хөрөнгийг

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!