16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

“Смит ээ, цаадах чинь чамаас урвасан. Тэр дороо, үг дуугүй. Бидний талд хэн нэгэн тийм

амархан орж байхыг би ховор үзсэн юм байна. Чи түүнтэй уулзах юм бол бараг танихгүй дээ.

Тэр бүсгүйн үймээн дэгдээх хүсэл, хуурамч зан, этгээд ааш, бузар булай явдал, энэ бүгдийг

түүнээс арилгачихсан. Энэ бол сурах бичигт оруулмаар төгс эргэлт болсон”

"Түүнийг эрүүдэн шүүсэн үү?”

Обрайен үүнд хариулсангүй.

“Дараагийн асуулт” гэж тэрээр хэллээ.

“Их Ах бий юу?”

“Байлгүй яахав. Нам ч байгаа. Их Ах бол Намын илэрхийлэл мөн”

“Миний байгаагийн нэгэн адилаар тэрээр байгаа юу?”

“Чи бол байхгүй” гэж Обрайен хэллээ.

Тэрээр дахиад л аргаа барж эхэллээ. Тэрээр өөрийгөө байгаа гэдгийг яаж нотлох вэ гэдгээ

мэдэж байлаа. Гэхдээ энэ нь үгээр тоглосон ямар ч утгагүй зүйл юм. “Чи байхгүй” гэж хэлэх

нь логик тэнэглэл биш гэж үү? Үүнийг яриад ямар хэрэг байна вэ? Обрайен түүн рүү

няцаашгүй, утга учиргүй нотолгоогоор дайрна гэж бодохоор ухаан санаа нь муужирмаар

байна.

“Миний бодоход би оршиж байгаа. Би үүнийг ухаарч байна. Би хүн болж төрсөн. Би үхнэ.

Надад гар, хөл бий. Миний бие тодорхой орон зай эзэлдэг. Энэ орон зайг ямар ч хатуу бие

надтай нэгэн зэрэг эзлэхгүй. Ингэж Их Ах ч байгаа биз дээ?”

“Энэ хамаагүй. Тэрээр байгаа”

“Хэзээ нэгэн цагт Их Ах үхэх болов уу?”

“Үгүй, яалаа гэж. Тэр яалаа гэж үхэх билээ? Дараагийн асуулт” “Ах дүүгийн барилдлага

байгууллага бий юу?”

“Өө, Смит чи үүнийг хэзээ ч мэдэж чадахгүй. Бид чамтай ажиллаж дуусаад чамайг тавихаар

шийдэх юм гэхэд, чи ерэн нас насаллаа гэхэд, чи энэ асуултад яаж хариулахаа мэдэхгүй,

тийм, үгүй гэдгээ мэдэхгүй. Чи хичнээн насалсан ч гэсэн энэ оньсого тайлагдахгүй хэвээр

үлдэнэ”

Смит дуугүй хэвтэх бөгөөд амьсгаагаа арай түргэн авч цээж нь оволзоно. Тэрээр анх өөрт нь

орж ирсэн асуултаа одоо хүртэл асуусангүй. Тэрээр энэ асуултыг тавих ёстой гэтэл асуулт

амнаас нь гарч өгөхгүй байна. Обрайены царай тоглоом тохуу хийж байгаа юм шиг харагдана.

Нүдний шил нь хүртэл егөөтэй гялалзана. Тэрээр миний асуух гэж байгаа юмыг мэдэж байна

гэж Смит гэнэт боддоо! Тэрээр гэнэт үг алдаад асуулаа.

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!