16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

дартсын бай руу, лангуу руу, хаалга руу, эрчүүдийн жорлон руу ээлжлэн харлаа.

“Сайн пивотой байсан. Хямд ч байжээ! Намайг залуу байхад зөөлөн пиво, бид пиов гэдэг

байсан юм, пинт нь дөрвөн пенс байлаа. Дайны өмнө шүү дээ мэдээжийн хэрэг” гэж өвгөн

үг дуугарлаа.

“Аль дайн бэ?” гэж Смит асуув.

“Дандаа л дайн болж байна” гэж өвгөн яагаад ч юм бэ хэлснээ цээжээ түрэн аягатай пивоо

өргөөд "Таны өлмий бат орших болтугай!” гэв.

Өвгөний төвөнх нь гүдэлзээд пиво дорхноо хоолойгоор нь орчихов. Смит лангуунаас дахиад

хоёр аяга пиво авчрахад өвгөний бүтэн литрийн мухар сүсэг нь апга болчихсон юм шиг

байлаа.

"Та бол надаас их настай хүн. Намайг төрөөгүй байхад та лав нас бие гүйцсэн эр хүн байсан

байх. Хувьсгалаас өмнө амьдрал ямар байсныг та санаж байна уу. Миний үеийн хүмүүс тэр

цаг үеийн талаар үнэндээ юу ч мэддэггүй юм. Энэ тухай номноос л унших юм, тэр нь үнэн ч

юм уу, үгүй юү бүү мэд. Танаас л дуулмаар байна. Хувьсгалаас өмнө амьдрал өнөөгийнхөөс

огт ондоо байсан гэж түүхийн номонд бичсэн байх юм. Аюумшигт дарлал, мөлжлөг, шудрага

бус ёс, ядуурал, гуйланчлал, бидэнд төсөөлөхөд ч бэрх юм байжээ. Манай Лондон хотод гэхэд

л маш олон хүн насан туршдаа цадталаа хоол идэж байсангүй. Тэдний тэн хагас нь хөл

нүцгэн байжээ. Өдөрт арван хоёр цаг ажилладаг, хүүхдүүд есөн настайдаа сургуулиас гардаг,

нэг өрөөнд арваараа унтдаг байжээ. Харин цөөнх болох хөрөнгөтнүүд гэгч хэдхэн мянган хүн

бүх эрх мэдэл, баялгийг эзэмшиж байжээ. Тэд эзэмшиж болох л бүх юмыг эзэмшиж байсан

байна. Тэд сайхан байшинд сууж гучин зарц ажиллуулж шампань дарс ууж автомашин, сүйх

тэргээр давхилдаж бортого малгай..”

Өвгөн гэв гэнэт сэргээд,

“Бортого малгай! Та яаж үүнийг санав аа? Би яагаад ч юм бэ өчигдөрхөн үүнийг санаж

байсан юм. Хичнээн ч жил бортого малгай харсангүй вэ. Бүр үзэгдэхээ больсон эд. Би үеэл

эгчийнхээ оршуулганд л сүүлчийн удаа бортого малгай өмссөн юм. Хэзээ билээ, би оны нь

хэлж чадахгүй нь, гэхдээ лав л тавь гаруй жилийн өмнө байж таарна. Ийм тохиолдолд

хөлсөөр авдаг байсан нь мэдээж шүү дээ” гэж тэрээр ярилаа.

“Бортого малгайдаа гол нь биш ээ. Хамгийн гол нь хөрөнгөтнүүд, тэдний хүчээр амьдарч

байсан цөөн хэдэн лам, хуульчид болон бусад нь дэлхийн эзэд байсан. Энэ хорвоод байгаа бүх

юм тэдний гарт байсан. Та нар шиг жирийн ажилчид тэдний боол байсан. Тэд та нарыг яасан

ч дурын хэрэг байсан. Та нарыг мал шиг усан онгоцонд ачаад Канад руу явуулж ч болдог

байсан. Хүсэх л юм бол та нарын охидтой унтчихна. Та нарыг бүдүүн ташуураар ташуурд

гэсэн зарлиг буулгачихна. Та нар тэдэнтэй дайралдахдаа бүрх малгайгаа авдаг байсан.

Хөрөнгөтөн бүрт олон зарц байдаг, тэд нь..”

“Зарц гэнэ ээ! Энэ үгийг би хичнээн жил дуулсангүй вэ, тийм ээ? Үнэнээ хэлэхэд залуу нас

санагдаж байна. Санаж байна... хэдийд ч билээ дээ.. ,би илтгэгчдийн үг сонсох гэж бүтэн

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!