16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

маягтаа үлдэж дээ гэж гэнэт бодов. Тэд Намд, улс оронд, үзэл сурталд үнэнч бус өөр

өөрсөддөө л үнэнч юм. Тэрээр энэ насандаа анх удаа тэднийг жигшсэнгүй, тэднийг нэгэн

цагт сэхэн сэргэж энэ дэлхийг шинэчлэх царцанги хүчин гэж үзсэнгүй. Үгээгүйчүүд хүнлэг

хэвээрээ байна. Тэдний дотоод сэтгэл нь хөрсөнгүй. Тэд Смитийн зориудаар суралцахад

хүрсэн жирийн санаа сэтгэлийг хадгалж үлджээ. Тэрээр энэ тухай бодож байхдаа, энэнд огт

хамаагүй ч юм шиг хэдэн долоо хоногийн өмнө явган зам дээр ойчсон хүний гарын тасархайг

аваад байцааны гол шиг гудамжны усны суваг руу хаяснаа саналаа.

“Үгээгүйчүүд - хүн. Бид - хүн биш” гэж тэрээр дуулдахаар хэлэв.

“Яагаад тэр вэ?” гэж Жулия сэрээд асууж байна.

“Оройтоогүй дээрээ эндээс гарч яваад дахиад уулзахгүй байх нь бидэнд хамгийн өлзийтэй

гэсэн бодол чамд ер нь төрөхгүй байна УУ?”

"Тиймээ, хонгор минь, ийм бодол нэг бус удаа төрж байсан шүү. Тэглээ ч гэсэн би чамтай

уулзсаар л байх болно"

“Бид азтай байна. Гэхдээ энэ удахгүй шүү. Чи залуу байна. Чи бол жирийн, эвдрээгүй

харагддаг. Над шиг хүнээс холхон байвал тавин жил ч амьд явах болно”

“Үгүй дээ. Би бүх юмыг бодож үзсэн. Чи юу л хийнэ, би ч адилхан хийнэ. Сэтгэлээр бүү уна.

Би амьд явах азтай хүн шүү” “Бид хамтдаа хагас жил... нэг жил амьдарч болох байх. Гэхдээ

хэн ч мэдэхгүй дээ. Хэзээ нэгэн цагт биднийг салгаж л таарна. Бид ганцаардахад ямар

байхыг чи ухаарч байна уу? Биднийг баривчлаад авахад чи ч гэсэн, би ч гэсэн бие биедээ

тусалж чадахгүй, юу ч хийж чадахгүй. Би гэмээ хүлээх юм бол чамайг буудаж ална, гэмээ

хүлээхгүй ч, чамайг ч ялгаагүй мөн л буудаж ална. Би юу ч ярихгүй байсан, юу ч хийхгүй

байсан, юунд ч ам алдахгүй байсан чиний үхлийг хэдхэн хором ч хойшлуулж чадахгүй. Бид

огт хүчин мөхөс юм. Хэдийвээр энэ нь ямар ч ялгаагүй гэлээ ч гэсэн бид бие биедээ урван

тэрслэхгүй байх нь л чухал юм”

“Гэмээ хүлээх тухайд бол бид тэр дороо л хүлээх болно. Хүн бүр хэргээ хүлээдэг юм. Өөр яах

ч арга байхгүй. Эрүү шүүлт тулгана шүү дээ” гэж тэрээр хэллээ.

“Би гэмээ хүлээх тухай яриагүй ээ. Гэмээ хүлээх нь итгэл алдана гэсэн үг биш. Миний чамд

хайртайг минь таслан зогсоож чадах юм бол жинхэнэ урвалт болно”

Тэрээр хэзээ ч сонсохоо зогсдоггүй чих болох теледэлгэцийг бодож байлаа. Тэд нар чамайг

өдөр шөнөгүй мөрдөж мөшгөж болно, гэхдээ толгой чинь мөрөн дээрээ байгаа цагт чи

тэднийг гол гаргаж болно. Тэд хичнээн ухаантай ч гэсэн өөр хэн нэгэн юу бодож байгааг

мэдэх увидасыг эзэмшиж чадсангүй. Хайрын Яамны дотор юу болж байгааг хэн ч мэддэггүй

гэхдээ юу болж байгааг нь таамагладаг аж. Эрүүдэн шүүлт, хар тамхиар хордуулах,

мэдрэлийн хөддөлийг чинь хэмжих нарийн багаж хэрэгсэл, нойрноос чинь салгаж

сульдуулах, ганцааранг чинь яс цоожинд байлгах, өдөр шөнөгүй байцаах. Болсон явдлыг нуух

ямар ч арга байдаггүй түүнийг байцаалтаар илрүүлнэ, эсвэл эрүүдэн шүүгээд хэлүүлчихнэ.

Зорилго нь амьд үлдэхдээ бус, хүнээрээ үлдэхдээ юм бол ямар хамаа байна вэ? Чиний сэтгэл

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!