16.08.2018 Views

1984

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

тэрээр хоолойгоо засан хэлэв’Та үүнийг худалдаж авмаар байвач дөрвөн долларын үнэтэй. Би

иймэрхүү юм найман фунт стерлинг хүрч байсныг санаж байна, би энэ нь одооны мөнгөөр

хэд болохыг хэлж мэдэхгүй нь ээ, гэхдээ л энэ чинь их мөнгө байсан шүү. Харин одоо

жинхэнэ хуучны юмыг хэн үнэлэхэв дээ, ховорхон юмыг ч ялгаагүй, тийм ээ?”

Смит дөрвөн доллар тэр дор нь төлөөд нөгөөх шилээ халаасандаа хийв. Энэ бөөрөнхий шил

гоё сайхандаа бус харин өнөөгийнхөөс огт өөр эрин үеийн амьсгал төрүүлж байсан нь

Смитийн хорхойг хүргэжээ. Тэрээр борооны усны дусал шиг ийм гөлгөр шилийг ер нь

үзээгүй аж. Гаднаас нь харахад хэрэгцээгүй энэ шилийг хэзээ нэгтэй цаас даруулагч болгон

хэрэглэж байсан бололтой. Одоо ямар ч хэрэггүй болсон нь улам ч хорхой хүргэнэ.

Бөөрөнхий шил халаас дарж байгаа ч гэсэн нэг их товойхгүй байлаа. Энэ бол Намын

гишүүний нэрийг ч гутааж мэдэх хачин юм байлаа. Бүх л хуучин юм тэх тусмаа гоёмсог юм

болгон сэжиг төрүүлдэг. Мухлагийн эзэн дөрвөн доллараа аваад мэдэгдэхүйц урамтай

болоход нь, гурав тэр бүү хэл хоёр доллар хүртэл үнэ хаялцаж болох байсныг Смит сая л

ухаарлаа.

“Дээр бас нэг өрөө бий. Та үзэж болно шүү. Нэг их юм байхгүй. Цөөн хэдэн юм байгаа.

Харин дээшээ гарахад гэрэл л хэрэгтэй” гэж өвгөн хэлэв.

Тэрээр дахин нэг дэнлүү асаагаад элэгдэж гөлийсөн шатаар бөхийн нарийхан шатаар дээш

явж Смитийг өрөөнд дагуулж орууллаа. Өрөөний цонх гудамж руу бус арын чулуулсан хашаа,

пийшингийн өндөр яндан яралзсан тал руу харжээ. Смит өрөөний тавилгыг хүн суух юм шиг

зассаныг анзаараад авав. Шалан дээр нь нарийхан хивс, хананд нь ганц хоёр уран зураг,

задгай зуухны өмнө хуучин зөөлөн сандал байна. Задгай зуухны дээрх тавиур дээр арван хоёр

цагийн зүүтэй шилэн цаг явж байна. Цонхны дор өрөөний ихэнх зайг эзэлсэн дэвсгэртэй

томоос том ор байна.

“Авгайг амьд байхад бид энд суудаг байсан юм. Би тавилгаа ганц нэгээр нь зарж л байна. Энэ

уг нь улаан модон гоё ор байгаа юм. Бясаагий нь арилгачих юм бол бүр ч гоё болно. Харин

танд дэндуү том юм шиг харагдаж болох юм” гэж өвгөн уучлал гуйж байгаа юм шиг ярилаа.

Тэрээр өрөөгөө бүхэлд нь гэрэлд харуулах гэж дэнлүүгээ дээш нь өргөхөд дэнлүүний

бүдгэвтэр гэрэлд өрөө нь нэг л аятайхан харагдаж байлаа. Долоо хоногт хэдхэн доллараар

өрөөг хөлсөлж авахад ядах юм байхгүй юм байна гэсэн бодол Смитэд гэнэт төрлөө. Ийм

хачин жигтэй бодол нь цээжинд төрсөн шигээ дорхноо алга боллоо. Мах цусанд нь шингэсэн

ямар нэг дурсамж, ямар нэг санагалзлыг энэ өрөө сэргээлээ. Өрөөндөө задгай зуухны хажууд

хөлөө торон дээр нь тавьчихсан сууж байхад гал дээрх данхтай ус буцпах, цагийн зүү чаг чаг

цохихоос чамд саад болох дуу гарахгүй, хэн ч чамайг мөрдөж мөшгихгүй, чи гав ганцаараа

амар тайван байдгийг тэрээр сайн мэдэх юм шиг санагдаж байлаа.

“Энд теледэлгэц байхгүй юм аа” гэж тэрээр дуу алдав.

"Тэр үү? Надад ерөөсөө байдаггүй юм. Үнэтэй эд шүү дээ. За тэгээд ч надад хэрэггүй эд дээ.

Тэр буланд дажгүй эвхдэг ширээ байгаа. Харин хэрэглэх болбол дэгээг нь солих хэрэгтэй

болно доо” гэж өвгөн хариулав.

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!