16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

“Зүгээр л хэлсэн юм. Надад заримдаа зүүдэнд ийм нутаг харагддаг юм”

“Хараач!” гэж Жулия шивнэн хэллээ.

Тэр хоёроос хэдхэн алхмын цаана цагаан хөөндэй тэдний нүүрний урдуур нисч модны мөчир

дээр суув. Хөөндэй нарны гэрэлд нисэж тэр хоёр сүүдэрт зогсож байсан болохоор шувуу тэр

хоёрыг харсангүй бололтой. Хөөндэй далавчаа дэлгэснээ аажимхан хумиад наранд мөргөж

буй юм шиг толгойгоо дохиод жиргэлээ. Үд хэвийж буй энэхэн үед түүний дуу цочирдмоор

чанга сонсогдоно. Смит Жулия сэтгэл нь уяран хоёр бие биедээ наалдан зогсож байв.

Шувууны жиргээ ур чадвараа гайхуулах гэсэн юм шиг тасралтгүй тэхдээ өөр өөр өнгөөр

үргэлжилнэ. Цагаан хөөндэй дуулахаа нэг хоёр хором зогсосхийгээд далавчаа нэг дэлгэж, нэг

хумиад цоохор цээжээ төмбийтэл түрээд дахиад л жиргэн дуулна. Смит хөөндэйг

хүндэтгэлтэйгээр ширтэн харж байна. Шувуу хэнд зориулж, юунд ингэж жиргэн дуулна вэ?

Ойр хавьд нь өрсөлдөх дайсан, өр зүрхний андын аль нь ч алга. Хөөндэй чи яахлаараа ойн

эзгүй цоорхой дотор уяхан сайхан дуугаа хоосон цацна вэ? Смит гэнэт бодлоо, энд тэгээд

далд микрофон байвал яах вэ? Тэрээр Жулиятай шивнэн ярьж байгаа болохоор тэдний

хоолойг ялгаж чадахгүй, харин хөөндэйн дууг сонсож лав чадна. Шугамны нөгөө үзүүрт цох

хорхой шиг жижигхэн эр суучихсан үүнийг чих тавин сонсож байж магадгүй юм. Энэ уяхан

ялдам дуунд түүний бодоогошрол аажмаар замхран алга боллоо. Хөөндэйн дуу түүний биед

чийг мэт навчис дундуур тусах нарны гэрэлтэй холилдон шингэж байна. Тэрээр бодолд

автахаа больж зөвхөн сэтгэлээрээ мэдэрч байна. Гарынх нь үзүүрт бүсгүйн уян зөөлхөн,

халуун бүлээн бэлхүүс мэдрэгдмэгц тэрээр түүнийг эргүүлэн өөр рүүгээ харуулахад хоёр бие

нүүр нүүрээрээ нийлээд бүсгүйн бүлээн бие түүнд шингэчих шиг боллоо. Түүний гар хүрэх

болгонд л уян зөөлхөн бие дайралдана. Тэр хоёр уруул дээрээ озон үнсэлцдээ. Анх шунан

үнсэлцсэнээс энэ нь огт өөр байна. Тэр хоёр салж зогсоод амьсгаагаа авав. Цагаан хөөндэйг

ямар нэгэн юм айлгачихсан бололтой далавчаа шарчигнуулаад нисч оддоо. Смит бүсгүйн

чихэнд шивнэн хэллээ.

“За одоо”.

“Энд болохгүй. Ойн цоорхойд очьё. Тэнд айх юм байхгүй” гэж бүсгүй шивнэн хэллээ.

Тэр хоёр хуурай гишүү шажигнуулан явж ургаж буй модны дор буй ойн цоорхойдоо яаран

очлоо. Жулия түүн рүү эргэн харахад уруул дээр нь инээмсэглэл тодорч байна. Бүсгүй Смит

рүү хэдхэн хором харснаа цахилгаан товчоо тайлж эхэллээ. Тийм ээ! Зүүдэн дундаа байгаа

юм шиг байна. Тэрээр түүний төсөөлж байснаар хувцсаа хуу татаж тайлаад бүхэл бүтэн соёл

иргэншлийг үгүй хийж байгаа юм шиг гайхалтай сайхан хөдөлгөөнөөр хувцсаа шидэж

орхилоо. Бүсгүйн нүцгэн бие нарны гэрэлд цагааран харагдана. Смит нэг хэсэгтээ түүний

биеийг харсангүй, харин түүний харц яльгүй, тэхдээ эрэмгий инээмсэглэл бүхий сэвхтэй

нүүр дээр тусаж байлаа. Тэрээр өвдөглөн суугаад бүсгүйн гарыг барилаа.

“Чи урд нь ингэж байсан л биз дээ?”

"Тэгэлгүй яахав. Хэдэн зуун удаа... за за, хэдэн арван удаа”

“ Намын гишүүдтэй юу?”

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!