16.08.2018 Views

1984

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

VIII

Бүтлээ. Одоо л нэг бүтлээ!

Тэд нар жигдхэн гэрэлтүүлэгтэй урт өрөөнд зогсож байна. Теледэлгэцийн дууг намсгажээ,

гүн хөх хивсэн дээгүүр явахад хамба хилэн дээгүүр алхах шиг санагдуулна. Өрөөний холын

буланд Обрайен ширээний ард овоолоотой цаасан дунд сууж байна. Зарц нь Жулия, Смит

хоёрыг өрөөнд дагуулж оруулахад тэрээр толгойгоо ч өндийлгөсөнгүй.

Смитийн зүрх нь хүчтэй цохилж ярьж чадах болов уу гэж өөртөө эргэлзэж байна. Бид чадлаа,

одоо л чаддаа гэж л тэрээр бодно. Ер нь энд ирэх нь хуумгай явдал, хоёулаа ирэх нь тэнэг

хэрэг байчаа, тэр хоёр өөр өөр замаар ирж Обрайены үүдний дэргэд уулзсан ч гэсэн. Гэхдээ л

ийм байшинд орж ирэхэд их зүрх гаргах хэрэгтэй байсан юм. Хэн нэгэн маш ховор

тохиолдолд Дотуур Намын гишүүний суудаг байрны дотор талыг үздэг буюу тэдний оршин

суудаг дүүрэгт ордог юм. Орон сууцны том байшингууд, тэдгээрийн тансаг сүрлэг дүр төрх,

сайхан хоол, тамхины үнэр танар, дуу чимээгүй хурдан цахилгаан шат, цав цагаан хүрэмтэй

ажилч хичээнгүй зарц нарын нааш цааш гүйлдэх, энэ бүхнээс эмээх сэтгэл төрнө. Смитэд

энд ирэх сайхан шалтаг байсан ч гэсэн тэрээр алхам тутамдаа дүрэмт хар хувцастай харуул

гэнэт гарч ирээд баримт бичгийг нь шалгаад хөөж гаргах вий гэсэн айдас төрж байлаа. Харин

Обрайены зарц тэр хоёрыг ямар ч саадгүй оруулжээ. Зарц нь цагаан хүрэмтэй жижигхэн

биетэй, хар үстэй, хүйтэн царайтай, лав хятад хүн бололтой аж. Тэрээр Жулия, Смит хоёрыг

зөөлөн хивстэй, зузаан цаасалсан цэв цэвэрхэн ханатай хонгилоор дагуулан явсан бөгөөд энэ

бүхэнд тэд мөн л эмээж байсан. Хүний бие шүргэснээс хар толбо суугаагүй ийм цэвэрхэн

хана үзсэнээ Смит санахгүй байлаа.

Обрайен гартаа хуудас цаас барьчихсан их л хичээнгүй судалж байх шиг харагддаа. Тэрээр

буруулан суух тул нүүр нь бүхэлдээ харагдахгүй зөвхөн хамрынх нь үзүүр харагдах нь тэрээр

догшин бөгөөд ухаалаг юм шиг байна. Тэрээр хэдэн хором үл хөдлөн сууснаа үгбичигчээ өөр

рүүгээ ойртуулаад Яамны этгээд үг хэллэгээр уншиж гарлаа.

“Нэгдүгээр зүйл таслал тавдахь таслал долоог батлах таслал зургадугаар зүйлийн

талаархи саналд нэмэхнэмэх сэтгэхүйнгэмийн ирмэг дэх дэмий юм цэг суурь машин

үйлдвэрлэлийн төлөвлөгөө давуулан биелуулэлтийн нэмэх тоог хулээн автал оновчтой

үргэлжлүүлэхгүй байх цэг даалгавар дуусав"

Тэрээр суудлаасаа босоод зөөлөн хивс дээгүүр алхсаар Жулия, Смит хоёр руу чиглэн ирлээ.

Жаахан албархаг байдал нь Шинхэлийн үгтэй хамт арилах шиг болсон ч гэсэн ажилд нь саад

болсонд дургүй байгаа бололтой царай нь жаахан баргар харагдана. Смит айж эмээхийн

хажуугаар мэгдэн сандарч байлаа. Түүнд ерөөсөө тэнэг алдаа хийсэн байж болзошгүй юм

гэсэн бодол төрж байна.

Обрайен улс төрийн хуйвалдаанд оролцогч гэсэн ямар үнэн баримт нотолгоо надад байна вэ?

Нүдний хоромхон харц, учир нь сайн олдохгүй үг ярианаас өөр юу ч байхгүй, бусад нь далд

хоосон зүүдэндээ тулгуурласан мөрөөдөл л байна. Тэрээр толь бичиг авах гэж ирсэн хэмээн

өөрийгөө зөвтгөх ч арга алга, тийм юм бол Жулия яах гэж энд ирсэн билээ? Обрайен

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!