16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

IV

Смит ноён Чаррингтоны мухлагийн дээд талын нооронхой өрөөг харж зогсоно. Цонхны дор

шалдан тэнгэлэгтэй том орыг уранхай бүтээлгээр хучиж засчээ. Задгай зуухан дээр арван

хоёр тоотой хуучны цаг цохилж байна. Өрөөний булан дахь эвхдэг ширээн дээр түүний

авчирсан бөөрөнхий шил гялалзана.

Задгай зуух дотор ноён Чаррингтоны өгсөн хуучин керосин халаагуур, хувин, хоёр аяга байна.

Смит керосин халаагуурыг асааж дээр нь хувинтай ус тавилаа. Тэрээр бүтэн дугтуйтай

«Виктори» хэмээх кофе, чихэр орлуулагч авчиржээ. Цаг 19. 20 болж байна, Жулия 19. 30-д

ирэх ёстой.

Тэнэг хэрэг, тэнэг хэрэг! гэж түүний зүрх сэтгэл нь давтаж байна, өөрийгөө баллах цамаан

зан, тэнэг хэрэг! Намын гишүүний үйлдэж болох бүх гэмт хэргээс ийм хэргийг нуухад

хамгийн хэцүү нь юм. Үнэндээ энэ санаа эвхдэг ширээн дээрх бөөрөнхий шил дотор хүсэл

мөрөөдөл болон харагдсан билээ. Түүний төсөөлж байснаар ноён Чаррингтон өрөөгөө ямар

нэг төвөг удалгүй хөлслүүлсэн болно. Тэрээр хэдэн доллар сул олохдоо баяртай байх шиг

байсан. Смит энэ өрөөг нууц амрагтайгаа уулзахад ашиглах юм гэдгийг тэр мэдээд гайхсан ч

үгүй, дургүйцсэн ч үгүй. Ноён Чаррингтон нүд буруулан хараад эелдгээр аар саар юм ярьж

байхдаа үл харагдагч болж хувирах шиг байлаа. Хүн амар амгалан байх нь их чухал шүү гэж

тэрээр ярьж байв. Хүнд үе үе ганцаараа амар амгалан баймаар санагддаг юм. Хүн тийм газар

олоход нь тэрнийг нь мэддэг хүн эелдэг зангаа бодсон ч гэсэн хүнд ярихгүй байх ёстой.

Тэрээр ажиг сураггүй алга болж буй юм шиг сэтгэгдэл төрүүлснээ, байшинд хоёр хаалга бий,

арын хаалгаар нь хашаагаар дамжаад гудамжинд гарч болдог юм гэж ярьжээ.

Хэн нэгэн цонхны дор дуу дуулж байхаар нь Смит мосул даавуун хөшигний ард зогсоод

чагнапаа. Зургадугаар сарын үд дунд болж буй тул нарны гэрэл хурц туссан хашаан дотор

нэгэн Нормандын багана шиг том биетэй, наранд шарласан булчинлаг бугуйтай, хормогчоо

урдуураа бөочихсон хижээл эмэгтэй өлгөөстэй дөрвөлжин цагаан даавуу, түмпэн хоёрын

хооронд алхана. Өлгөөстэй даавуу нь нялх хүүхдийн шээсний цагаан даавуу болохыг Смит

мэдлээ. Тэр эмэгтэй амандаа зуусан хавчуураа дээсэнд хавчуулмагцаа хүчирхэг бүдүүн

хоолойгоор дуулж байлаа.

Сэтгэл зүрхэнд хоногшсон мөрөөдөл минь

Хаврын анхны өдөр шиг алга болжээ

Зүүдэнд минь харагдсан харц, чихэнд дуулдсан уг чинь

Сэтгэл зүрхийг минь сугалчихлаа!

Энэ дуу Лондон хот даяар сүүлийн өдрүүдэд таран түгсэн юм. Хөгжмийн газрын тусгай тасаг

дууны үгийг үгээгүйчүүдэд зориулан маш олноор нь үйлдвэрлэсэн. Үгийг нь хүний

оролцоогүй «шүлэг зохиогч» гэдэг аппаратаар зохиосон юм. Тэр эмэгтэй дууг их аятайхан

дуулах тул чихэнд сонсголонтой аж. Смит эмэгтэйн дуулах, чулуулсан замаар явах түүний

гутлын чимээ, гудамжнаас гарах хүүхэд хашгирах чимээ, холоос сонсдох гудамжны

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!