16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

дамжуулна. Смитийн шивнэх төдий хэлэх үгнээс чангахан дуугарахыг ч теледэлгэц хүлээн

авахаар барахгүй металл дөрвөлжингийн харааны хүрээнд л байх юм бол түүнийг харж ч

чадна, сонсч ч чадна. Хэн нэгэн хүн өөрийг нь хэдийд хэрхэн чагнаж байна, хэдэн удаа, ямар

аргаар гэдгийг мэдэх арга байхгүй гэдэг нь ойлгомжтой хэрэг ээ. Сэтгэхүйн Цагдаа чухам

хэнийг чагнаж байна гэдгийг мэдэх арга байхгүй. Цагдаагийнхан хүн бүрийг тасралтгүй

чагнаж байна гэдгийг л ухаарах хэрэгтэй болно. Юутай ч тэд дуртай цагтаа таны утсыг

чагнана. Чамаас гарсан дуу чимээ болгоныг сонсож байгаа, харанхуй болоогүй байгаа цагт

чамайг харж байгаа гэдэг зуршилд чи дасаж амьдрах хэрэгтэй, амьдарч ч байсан юм.

Смит эргээд теледэлгэц рүү харлаа. Смит хүний нуруу хүртэл өөрийг чинь илчилж болно

гэдгийг мэдэх тул ингэх нь аюул багатай хэрэг байлаа. Километр гаруйн зайд өөрийнх нь

ажлын газар болох Үнэний Яамны цагаан байшин хотын уйтгартай дүрс дотор сүрлэг

харагдана. Смит энэ бол Далайн Гүрний хамгийн олон хүнтэй гурав дахь мужийн нийслэл,

Онгоц нисэх нэгдүгээр зам-Лондон шүү дээ гэж ялимгүй зэвүүрхэн бодож байв. Хажуудаа

овоолоостой гуалин модтой, хатуу цаас наасан цонхтой, зэвэрч муудсан төмөр дээвэртэй,

арван есдүгээр зууны элэгдэж муудсан байшингууд, тал тал тийшээгээ нурж унасан хашаатай

цэцэрлэгүүд энэ бүхэн дандаа байсан бил үү? Салхинд тоос шороо бужигнаж бөөн хогон

дундаас уд модны бут цухуйсан онгоцны бөмбөгний цоорхой, бөмбөгдөлтийн улмаас үүссэн

том том зурвас газарт бий болсон тахианы хорго шиг модон оромжны хороолол байсан

билүү? гэж Смит бага насныхаа дурсамжийг эргэн санахыг хичээлээ. Тэрээр юу ч санаж

чадахгүй байлаа. Юу вэ энэ чинь гэдгийг ялган хэлэх аргагүй ард талд нь юу ч байхгүй нүд

гялбам гэрэлтэй дүрсээс өөр бага насны дурсамж огт алга байна. Бага насныхаа дурсамжийг

эргэн санах арга алга байна.

Үнэний Яам-Шинхэлийнхээр Үнэний яам нүдэнд харагдаж буй бүх юмнаас гайхалтай

онцгой харагдана. Яамны байшин нь цагаан бетоноор барьсан 300 метр өндөр суварга

хэлбэртэй лут том байшин бөгөөд давхар давхар нь дээшээгээ цойлон тэмүүлэх шиг

харагдана. Смитийн зогсож буй газраас тэрхүү байшингийн нүүр тал дээр гоёмсгоор бичсэн

Намын гурван уриа үг тодхон харагдана. Тэдгээр нь:

ДАЙН БОЛ ЭНХ ТАЙВАН

ЭРХ ЧӨЛӨӨ БОЛ БООЛЧЛОЛ

ҮЛ МЭДЭХ НЬ ХҮЧ

Үнэний Яам нь газрын дээр гурван мянган өрөөтэй, мөн газар доор ч төдий чинээ өрөөтэй

гэж ярьдаг юм. Лондоны энд тэнд яг ийм хэлбэртэй, ийм хэмжээтэй гурван яамны байшин

бас бий. Энэ дөрвөн байшин эргэн тойрныхоо барилга байгууламжийг өчүүхэн жижиг болгон

харагдуулдаг болохоор Виктори орон сууцны байшингаас тэдгээрийг нэгэн зэрэг харах

боломжтой. Засгийн газрын бүх аппаратын ажилладаг дөрвөн Яамны байр нь энэ дөрвөн

байшин юм.

Үнэний Яам нь мэдээ, үзвэр үйлчилгээ, боловсрол, дүрслэх урлагийн асуудал хариуцна. Энх

тайвны Яам нь дайны асуудал эрхэлнэ. Хайрын Яам нь хууль зүй, дэг журмын асуудал

эрхэлнэ. Элбэг дэлбэгийн Яам нь эдийн засгийн асуудлыг хариуцана. Шинхэлээр тэдгээрийн

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!