16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

дараа буудуулна гэдгээ мэдэж байна. Бүх юмтай зохицсон, төвөггүй болгосон, эвлэрсэн.

Эргэлзээ, маргаан, шаналал, айдас үгүй болсон. Тэрээр баяр хөөртэй, нартай өдөр сэв сэв

хийн алхаж явна. Тэр Хайрын Яамны цагаан хонгилоор явахаа болиод нэг километр өргөн

нар туссан замаар хар тамхинаас согтуурсан мэт алхаж явна. Тэрээр аз жаргалтай оронд

туулайн мөр гарсан бутан дундуурхи зөрөг замаар алхаж явна. Намалзсан ширэг дээгүүр

алхах бөгөөд нүүр нь нарны туяанд бүлээцнэ. Талбайн нөгөө үзүүрт ургасан хайлаас модны

навч зөөлөн салхинд сэрвэлзэнэ. Түүний цаад талд горхи урсаж удган модны доорхи ногоон

цөөрөмд жараахай бужигнана.

Тэрээр айсандаа орилон сэрлээ. Нуруугаар нь хөлс чийхарч байна. Тэрээр өөрийнхөө

орилохыг сонслоо.

Жулия! Жулия! Жулия, Хайрт минь! Жулия!

Түүнийг дэргэдээ, бие дотор нь байна гэж бодлоо. Бүсгүй биеийнх нь хэсэг болчихсон юм

шиг байна, энэхэн агшинд бүсгүйг хамт эрх чөлөөтэй байсан үеэсээ хамаагүй их хайрлаж

байна. Бүсгүй хаа нэг газар амьд мэнд байгаа, түүнд өөрийнх нь тус дэм хэрэгтэй гэдгийг

мэдэж байлаа.

Дахиад хэвтээд тухтай бодохыг оролддоо. Юу болов оо? Энэхэн хоромд сэтгэлийн хямралд

орсноороо өөрийнхөө энэ боолчлолын хугацааг хичнээн жилээр сунгав аа?

Одоохон хаалганы цаана хуягуудын алхах чимээ гарна. Тэд ийм үйлддийг зүгээр өнгөрөөхгүй.

Тэд одоо хэрвээ урд нь ойлгоогүй бол Смитийг тохиролцсоноо няцлаа гэдгийг ойлгоно.

Тэрээр Намд захирагдаж байгаа боловч түүнийг урьдын адил үзэн ядаж байна, урьд нь

тэрсүү үзэл санаагаа чиг шугамыг баримталж буй дүр үзүүлэн нууж байсан. Одоо нэг алхам

ухарлаа. Оюун ухаандаа буулт хийчихсэн, гэхдээ зүрх сэтгэлээ хөндөлгүй хэвээр хадгалах гэж

байна. Тэр өөрийнхөө бурууг ойлгож байна, буруу юм руугаа зүтгэсээр байна. Тэд энэ

бүхнийг мэднэ, Обрайен ч мэднэ. Нэг удаа тэнэглэн дуу алдаад өөрийгөө илчилчихлээ.

Бүх юмыг бүр эхнээс нь эхлэхээс дээ. Үүнд он жилүүд шаардагдана. Смит бие маань ямар

болсон билээ гэдгээ тов тодорхой мэдэх гэж нүүрээ гарынхаа алгаар тэмтэрлээ. Хацарт нь

гүн үрчлээ сууж хацрынх нь яс овойгоод хамар нь нармигар болжээ. Үүний дээр толинд

өөрийгөө харснаас хойш тэд нар түүнд шинэ шүд хийж өгсөн аж. Нүүр царайгаа ямар байгааг

мэдэхгүй байж учир битүүлэг байхад амаргүй. Ямар ч гэсэн нүүр царайгаа яаж авч явах нь

хангалттай биш юм. Хүн нууцаа гаргахгүй байя гэж байгаа бол түүнийгээ өөрөөсөө ч нуух

хэрэгтэй юм гэдгийг одоо л ухаарлаа. Мэдээжийн хэрэг чи нуух юм байгаа гэдгээ мэдэж байх

ёстой бөгөөд хэрэгцээ гараагүй цагт ухаан санаандаа аль нэг хэлбэрээр ерөөсөө түүнийгээ

нэрлэж гаргах ёсгүй юм. Үүнээс хойш зөвхөн зөв бодоод зогсохгүй, зөв мэдэрч, зөв зүүд үзэх

ёстой. Тэрээр үзэн ядалтаа бие доторхи өөртэй нь холбоогүй уулинхай шиг тас хадгалж байх

ёстой юм.

Тэд нар өөрийг нь хэзээ нэгэн цагт буудаж хороохоор шийднэ. Энэ хэзээ тохиолдохыг мэдэх

арга байхгүй, гэхдээ хэдхэн хормын өмнө тааж лав болох байх. Хонгилоор явж байхад араас

буудна. Арван секунд л хангалттай. Энэ агшинд цээжин доторхи бүх санаа бодол нь хувирч

өөрчлөгднө. Тэрээр үг ч дуугаралгүй, алхаагаа ч алдалгүй, царайгаа ч хувиргалгүйгээр гэв

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!