16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

VI

«Туулайн бөөр мод» кафе хүнгүй, хөл хөдөлгөөн цөөтэй, арван таван цаг болж байна.

Теледэлгэцнээс цовоолог дуу хангинана. Нарны шар туяа тоостой ширээн дээр тусна.

Смит дассан булангийн ширээнийхээ ард хоосон аяга руугаа харж сууна. Нөгөө талын

хананаас өөрийг нь ажиглаж буй маш том нүүр өөд үе үе харна. Түүний доод талд ИХ АХ

ЧАМАЙГ ХАРЖ БАЙНА гэсэн бичээс байна. Үйлчлэгч өөрөө хүрч ирээд шилэн аяганд нь

«Виктори» хэмээх жин архи дүүртэл хийгээд эргэдэг бөглөөтэй өөр нэг шилнээс хэдэн дусал

дусаав. Энэ нь чихэр орлуулагчтай хольсон лиш цэцэгний ханд бөгөөд кафены өөрийнх нь

бүтээгдэхүүн аж.

Смит теледэлгэцийг чих тавин сонсох бөгөөд саяхан хөгжим нэвтрүүлж байсан. Одоо Энх

тайвны Яамны тусгай мэдээг хүлээн авна. Африкийн фронтоос их түгшүүртэй мэдээ ирсээр

байна. Тэрээр бүр өглөөгүүр энэ тухай сэтгэл зовон бодож байсан юм. Евразийн Гүрний

цэрэг (Цалайн гүрэн Евразийн Гүрэнтэй дайтаж байна, Далайн Гүрэн үргэлж Евразийн

Гүрэнтэй дайтаж байдаг юм) өмнө зүг рүү маш эрчтэй давшиж байна. Үдийн мэдээгээр

газар нутгийн нэрийг тодорхой хэлээгүй ч гэсэн байлдааны ажиллагаа Конго мөрний эх нутаг

хавиар болж байх бүрэн боломжтой юм. Браззавиль, Леопольдвилийн байдал муу байна. Энэ

юу гэсэн үг вэ гэдгийг газрын зураггүй ч ойлгож ядах юм байхгүй. Энэ нь Төв Африкийг

алдах аюул тулгарч байна гэсэн үг биш, Дайны бүх явцад анх удаагаа Далайн гүрэнд аюул

тулгарлаа.

Тэрээр айдаст бус ямар нэг утгагүй сэтгэлийн шаналалд автагдаад тэр нь дорхноо намддаа.

Тэрээр дайны тухай бодохоо болилоо. Саяхнаас нэг юман дээр хэдхэн хормоос илүү удаан

тогтож бодож чадахаа больсон байна. Тэрээр шилэн аягатай архиа ёроолыг нь гартал

хөнтөрчихсөн чинь дотор нь зарсхийж огиуллаа. Энэ архи бөөлжис цутгамаар аж. Чихэр

орлуулагчтай лиш цэцгийн гашуун ханд жин архины тослог үнэрийг дарж чадахгүй байна.

Хамгийн гайтай нь гэвэл түүнд өдөр шөнөгүй үнэртэх жиний үнэр нь түүний оюун ухаанд...

-тай салшгүй холбоотой юм.

Смит тэднийг дотроо ч нэрээр нь дууддаггүй бөгөөд санахыг ч хичээдэггүй юм. Тэрээр

тэднийг сайн таньдаггүй бөгөөд нүднийх нь өмнө эргэлдэж нөгөөх эвгүй үнэрээ

ханхлуулахаар нь тааж мэддэг байсан юм. Жин ходоодыг нь цоргиод тэрээр хүрэн улаан

хэлээ гарган огиулав. Шоронгоос суллагдсан цагаас хойш жин нэмж хацар нь урьдынх шигээ

улаан болжээ. Нүүр нь махлаг болж хамар, хацар нь улайж халзан толгой нь хүртэл хүрэн

улаан болжээ. Үйлчлэгч өөрөө шатрын хөлөг, шатрын нүүдэлтэй хуудсыг нь эргүүлчихсэн

Тайтз сонин авчирч түүний өмнө тавилаа. Үйлчлэгч Смитийн аяга хоосон байгааг үзмэгцээ

шилтэй жин авчирч дүүргэлээ. Захиалах хэрэг байхгүй, тэд түүний зуршилыг мэддэг юм.

Шатрын хөлөг дандаа бэлэн, булангийн ширээг дандаа түүнд хадгалдаг аж, Хэн ч түүнтэй

ойр суухыг хүсдэггүй болохоор хүн дүүрсэн үед ч булангийн ширээг түүнд хадгалдаг аж.

Тэрээр хичнээн аяга архи ууснаа ч тоолдоггүй юм. Тэд үе үе түүнд тооцооны хуудас гэж

бохир цаас өгдөг бөгөөд түүнээс архины үнийг тогтсоноос доогуур авч байх шиг санагддаг

юм. Тэрээр одоо их мөнгөтэй болжээ. Тэд түүнд орон тооны бус албан тушаал өгсөн бөгөөд

урьдах ажлаас нь илүү цалин олгодог юм.

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!