16.08.2018 Views

1984

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

сөрөг дуулгавартай байх, жигшүүрт хүлцэл хангалттай биш ээ. Чи эцэстээ бидэнд бууж

өгөхдөө өөрийнхөө хүсэл зоригоор бууж өгөх ёстой. Бид эсэргүүцэл үзүүлж байгаа болохоор

нь тэрсүү үзэлтнийг устгадаггүй юм. Тэрээр эсэргүүцэл үзүүлээд байхад нь бид түүнийг

устгадаггүй юм. Бид түүнийг өөрчилдөг, бид түүний дотоод оюун ухааныг гартаа оруулдаг,

бид түүнийг дахин бий болгодог. Бид түүний бүхий л хор хөнөөл, хоосон мөрөөдлийг нь

шатааж арилгана. Тэрээр манай талд ёс төдий бус чин сэтгэлээсээ оюун ухаан, зүрх

сэтгэлээрээ орно. Тэрээр бидний нэг болно, тэгсэн цагт л бид түүнийг хөнөөнө. Бид энэ

дэлхийд хаа нэг газар далд ч бай, хүчгүй ч бай ташаа бодол оршихыг тэвчиж чадахгүй.

Сүүлчийн амьсгаагаа хураах мөчид ч бодлоосоо хазайхыг бид гаргуулахгүй. Урьдын цагт

тэрсүү үзэлтэн тэрсүү үзлээ зарлан тунхаглаж түүгээрээ бахдан түүдэг гал руу орж байлаа.

Оросын цэвэрлэгээний хохирогч хүртэл буудуулах гэж хонгилоор явж байхдаа хүртэл

толгойдоо бослого гаргах санаагаа хадгалж байсан юм. Харин бид бол хага цохихоосоо өмнө

тарихыг нь төгс төгөлдөр болгодог юм. Хуучны дарангуйлагчдын сургаал «Чи тэгэх ёсгүй»

гэж эхэлдэг байсан юм. Тоталитаруудын сургаал «Чи тэгэх ёстой» юм. Манай сургаал бол

«Чи бол» юм. Энд авчирсан хүний хэн нь ч бидний эсрэг зогсож чадахгүй. Бид бүгдийг нь

цэвэрлэдэг юм. Чиний гэмгүй гэж үзэж байгаа арчаагүй урвагчид болох Жоунз, Аронсон,

Резерфорд нарын хүртэл зоригийг эцсийн бөлөгт хугалж чадсан юм. Би тэдний байцаалтад

оролцсон, Би тэдний яваандаа хүч тамираа алдаж, гаслаж, дөрвөн хөллөж, гиншин уйлж

байхыг харсан. Эцсийн бөлөгт энэ бүхэн нь өвдөж шаналснаас бус харин ч гэмшсэнээсээ

болсон юм. Бид тэдэнтэй ажиллаад дуусахад тэднээс арьс яс л үлдсэн. Тэдэнд үйлдсэн

хэрэгтээ харамсах, Их Ахыг хайрлах сэтгэлээс өөр юу ч үлдээгүй. Тэд Их Ахыг хайрлаж

байгааг харахад сэтгэл хөдөлж байсан. Тэд нар өөрсдийгөө хурдхан буудаад өгөөч гэж гуйж

байсан. Тэд санаа бодол нь цэвэрхэн байгаа дээрээ үхэх юмсан гэж байсан шүү”

Түүний хоолойд мөрөөдлийн өнгө аяс дуулдлаа. Царай нь сэтгэлийн хөөрөл, солиотой хүний

урам зоригоор дүүрэн харагдана. Тэрээр бааш гаргаагүй гэж Смит бодно. Мань эр засдаг

зантай хүн биш, хэлсэн үгэндээ итгэлтэй хүн. Оюун ухаанаараа түүнээс дор гэж бодохоор

Смитийн сэтгэл нь хамгийн их зовж байлаа. Смит түүний том мөртлөө гоолиг бие харааных

нь үзүүрт нэг орж ирээд нэг алга болохыг харж байлаа. Обрайен бүх талаараа өөрөөс нь том

байлаа. Обрайены аль хэдийний мэдчихсэн байдаг, дуулмагц дүгнэж цэгнээд бут ниргэдэггүй

тийм шинэ санаа Смитэд төрж байгаагүй, төрөх ч боломжгүй юм. Обрайены оюун ухаан

Смитийн оюун ухааныг агуулж байна. Ингэхэд Обрайен солиотой гэдэг нь үнэн байж болох

уу? Смит өөрөө л солиотой байж таарах нь. Обрайен явахаа зогсоод Смитийн дээрээс

тонгойж харлаа, дуу нь дахиад ширүүн болжээ.

“Смит ээ, чи бүрмөсөн бууж өгсөн үнээрээ өөрийгөө аварлаа гэж төсөөлж үзсэн үү. Замаасаа

хазайсан хэн ч аврагдахгүй. Бид чамд жам ёсоороо үхэх хүртлээ аж төрөх боломж олголоо ч

чи биднээс хэзээ ч зугтаж чадахгүй. Чамд энд тохиолдож буй юм бол мөнх. Үүнийг эртнээс

мэдэж ав. Бид чамайг босож чадахгүй болтол чинь бяц дарах болно. Чи мянган жил амьд

явлаа ч эдгэрч чадахгүй тийм юм чамд тохиолдоно. Чамд дахиад хэзээ ч жирийн хүний

мэдрэхүй эргэж ирэхгүй. Чиний доторхи бүх юм үхдэл болсон. Хайр сэтгэл, нөхөрлөл,

амьдралын баяр хөөр, инээд наадам, сониуч зан, эр зориг, нэр хүнд энэ бүхэн чамд үүрд

байхгүй болно. Чамайг хов хоосон болгоно. Чамайг хов хоосон болтол базаж шахчихаад

түүнийг чинь бид өөрсдөөрөө дүүргэнэ”

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!