16.08.2018 Views

1984

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

том бөгөөд ой гутмаар муухай харагдлаа. Түүний царай баяр хөөр, солиотой бахдалаар

дүүрэн харагдана. Смитэд айдас төрлөө. Болдогсон бол орон дотроо доошоо шингэчих

юмсан. Тэрээр Обрайен одоо зугаагаа гаргах гэж багажныхаа бариулыг эргүүлнэ гэж бодож

байлаа. Обрайен харин тэгсэнгүй, эргээд өрөөн дотуур хоёр гурав алхсанаа тайван ярьж

эхэллээ.

“Энд тарчлагсад байдаггүй гэдгийг чи юуны өмнө ойлгох хэрэгтэй. Чи хуучин цагт шажны

мөрдлөгө хавчилга байсан тухай уншсан уу? Дундад зуунд шажны шүүх байсан. Энэ нь үр

дүнд хүрээгүй юм. Энэ нь тэрсүү үзэлтнийг үндсээр нь устгахыг зорьж байсан боловч харин

тэднийг мөнхжүүлсэн юм. Түүдэг галд шатаасан тэрсүү үзэлтэн бүрийн оронд шинээр

мянган тэрсуү үзэлтнүүд босож байсан. Яагаад вэ? Шажны шүүх нь дайснаа илээр устгаж

байсан, гэмшээгүй хүмүүсийг устгаж байсан юм. Үнэн хэрэг дээрээ хүмүүс гэмшээгүй

болохоор нь тэднийг устгаж байсан юм. Хүмүүс үзэл бодлоосоо татгалзахыг хүсээгүй тул амь

насаа алдаж байлаа. Ингэхлээр хохнрогчдод алдар цуу ногдож, шажны шуугчдэд шившиг

гутамшиг ногдсон юм. Сүүлд хорьдугаар зуунд тоталитар хэмээх дэглэмүүд байсан”

Германы нацистууд, Оросын коммунистууд гэж байсан. Оросууд тэрсүү үзэлтнүүдийг шажны

шүүхээс илүү харгисаар мөрдөж байлаа. Тэд өнгөрсөн үеийн алдаанаас сургамж авсан гэж

бодож байлаа. Тэд юутай ч гэсэн тарчлагдагсдыг бий болгох хэрэггүй гэдгийг ойлгожээ.

Хохирогсдыг нээлттэй шүүхийн хуралдаанд оруулахын өмнө тэдний нэр төрийг санаатайгаар

гутаахыг оролдож байлаа. Хоригдлуудыг хэлсэн бүх хэргийг хүлээн зөвшөөрдөг өрөвдөм,

золгүй боол болтол нь эрүүдэн шүүж, ганцаарчилан хорьж тарчлаахад тэд нар нь

өөрсдийнхөө нэр төрийг гутаан, бие биедээ гэм буруугаа чихэн гоншигнон уйлж өршөөл

үзүүлэхийг гуйдаг байсан юм. Тэгээд хэдхэн жилийн дараа ийм явдал дахиад л тохиолдоно.

Үхсэн хүн тарчлагч болж түүнийг доромжлон гутаасныг мартчихна. Тэхлээр энэ бүхэн яагаад

давтагддаг юм бэ? Хамгийн гол нь тэдний хэргийг хүч хэрэглэн хүлээлгэсэн бөгөөд энэ нь

хуурамч байснаас болсон байна. Бид бол ийм алдаа гаргахгүй. Хэргээ хүлээн энд хэлж байгаа

үг бүр үнэн. Бид түунийг нь үнэн болгодог. Хамгийн гол нь бид үхэгсдийг бидний эсрэг

босохыг гаргуулдаггүй. Чи хойч үе өөрийг чинь зөвтгөнө гэж төсөөлдгөө боливол зогсоно.

Смит ээ, хойч үе чамайг хэзээ ч дуулахгүй. Бид чамайг түүхийн эргэлтээс арчих болно. Бид

чамайг хий болгоод агаар мандалд хийсгэчихнэ. Чамаас юу ч үлдэхгүй. Нэр чинь хүмүүсийн

нэр дотор ч, оюун ухаанд ч үлдэхгүй. Чамайг өнгөрснөөс ч, ирээдүйгээс ч хасчихна. Чи энэ

хорвоо дээр аж төрж байгаагүй юм шиг л болно”

Тийм л юм бол хүч гаргаж намайг эрүүдэн шүүх хэрэг юу байна вэ? гэж Смит харамсан

бодлоо. Обрайен Смит энэ үгийг чанга хэлэхэд нь дуулсан юм шиг яриагаа таслаад Смит рүү

ирэхэд муухай том нүүр нь ойртож, нүд нь жартганав.

“Бид чамайг устгах гэж байгаа бөгөөд чиний хэлсэн үг, үйл хэрэг чинь ач холбогдолгүй юм

бол чамайг юунд ингэж хүч гаргаж байцааж байна вэ? Чи үүнийг л бодож байна, тийм үү?”

гэж тэрээр хэллээ.

“Тийм” гэж Смит хариуллаа.

“Смит ээ, чи бол нийтийн дэг журам дахь сэв. Чи бол арилгавал зохих толбо. Бид урьдын

залхаан цээрлүүлэгчдээс юугаараа ялгаатай вэ гэдгийг чамд тайлбарлаагүй гэж үү? Бидэнд

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!